Европын хамгийн нөлөө бүхий орны удирдагчид Украинд айлчилсан нь түүхэн үйл явдал болов
Зургаадугаар сарын 16-нд Европын хамгийн нөлөө бүхий гурван орны удирдагч нар хамтдаа Украинд албан ёсны айлчлал хийсэн нь түүхэн үйл явдал болсныг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Үүнийг тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги, мөн Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнис нар Украины нийслэл Киет хотноо хүрэлцэн ирсэн. Энэ үйл явдал бол Украинд дайн эхэлснээс хойших анхны том хэмжээний айлчлал болсноороо анхаарал татаж байна.
Дөрвөн орны удирдагч нар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийж, 2-3-р сард Оросын цэргүүд тус бүс нутгийг эзлэн түрэмгийлэхэд ихээхэн хохирол амссан Киев мужийн нэг хот болох Ирпен хотод зочлов. Тэднийг Киевт байх үеэр агаарын дайралт ирсэн дуут дохио дуугарч, нөхцөл байдал одоо хэр нь хурцадмал байгааг сануулсан үйл явдал болов.
Энэхүү айлчлал нь Донбасст Украины армийн төлөөх хамгийн хэцүү тулалдааны үеэр болон Европын Холбооны гишүүн орнууд Украинд Европын Холбооны гишүүний нэр дэвшигчийн статус /эрх/ олгох эсэхийг эцэслэн шийдэх улс төрийн томоохон үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө болж байгаагаараа онцлогтой..
Мөн айлчлалын өмнө, Украинд Европын зүгээс, нэн ялангуяа ХБНГУ цэргийн дэмжлэг хангалтгүй үзүүлж байгаа талаар, мөн энх тайван байдал тогтоохын тулд газар нутгаа, тусгаар тогтнолоо ОХУ-д шилжүүлж өгөхийг Барууын улс орнууд Киевийг ятгах оролдлого хийсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Эл айлчлалын өмнө, ялангуяа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны “Оросыг гутаан доромжлох хэрэггүй” гэсэн мэдэгдэл нэлээдгүй шүүмжлэлд өртөөд байсан. Гэсэн ч, Эммануэль Макрон, Олаф Шольц, Марио Драги, Клаус Йоханнис нарын нэгэн адил Украиныг дэмжиж, тэдний “талд” байгаа гэдгээ баталж, ийнхүү Киевт хүрэлцэн ирлээ.
Удирдагчдын хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Эммануэль Макрон хэлэхдээ, дөрвөн орны удирдагчид Киевт хүрэлцэн ирсэн гол зорилго бол Украиныг Европын Холбооны гишүүн улсаар элсүүлэх нэр дэвшигчийн статусыг “нэн даруй” олгохыг дэмжиж байгаагаа илэрхийлж буй хэрэг гэсэн юм. Мөн тэрбээр, “Цезарь” өөрөө явагч артиллерийн зургаан техникийг Украинд шилжүүлэн өгөхөө мэдэгдэж, энх тайвныг чухам ямар нөхцөлөөр тогтоохоо хөндлөнгийн нөлөөгүйгээр зөвхөн Украин өөрөө шийднэ. Тиймээс, Франц, Германы хувьд Украинчуудын “араар тавьж”, ОХУ буюу В.Путинтэй хэлэлцээр хийхгүй” хэмээн мэдэгдэж, нэг ёсондоо амлалт өглөө.
Италийн Ерөнхий сайд Марио Драги ч Эммануэль Макроны нэгэн адил утгатай зүйл ярьж, “Украины эрх баригчид ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөхүйц, хүссэн зорьсон ертөнцөө өөрсдөө сонгох чадвартай байх ёстой” хэмээв.
ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц хэлэхдээ, “Герман улс Украинд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгох талаар нааштай эерэг шийдвэр гаргахыг дэмжиж байна” гэлээ. Өмнө нь, Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, Олаф Шольц чухам Орос, Украины хэнийг нь дэмжиж байгаа талаараа байр сууриа ил тод илэрхийлээгүй байсан юм. Олаф Шольц Ирпин мужид айлчлах үеэрээ Оросын цэргийнхний үйлдсэн хүчирхийллийг буруутгав. “Гэм зэмгүй энгийн иргэд амь үрэгдэж, байшингууд сүйджээ. Бүхэл бүтэн хот суурин газрууд сүйрчээ. Энэ бол Оросын түрэмгийллийн харгис хэрцгий байдал ямар хэмжээнд хүрснийг илтгэж, маш их зүйлийг “хэлж” байна гэсэн байна.
Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнис Украинд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгохыг Молдав, Гүрж улсын эрх баригчдад уриалга гаргав. Тэрбээр хэлэхдээ, “Бодох цаг байхгүй”, онцгой цаг үе, нөхцөл байдал үүссэн учир ер бусын стратеги, алсын хараатай шийдвэр гаргахыг биднээс шаардаж байна” гэв.
Володимир Зеленский Европын дөрвөн орны удирдагчидтай хийсэн уулзалтаараа Украины “анхан шатны батлан хамгаалах хэрэгцээ”, энх тайвныг сэргээх дипломат хүчин чармайлтын талаар ярилцаж, санал солилцсон байна. В.Зеленский хэлэхдээ, “Эдгээр бүх хүчин чармайлтад саад болж буй цорын ганц зүйл бол ОХУ энх тайвныг сэргээхэд чиглэсэн бодит яриа хэлэлцээнд бэлэн бус байгаа явдал гэдгийг бүгд харж байна” хэмээн онцлов.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхий хаашаа л эргэх гэнд байна даа
Охосууд цахшдаа улам ганцаардаж укоианы хошин шогийн жүжигчин барууныханд ивээгдэнэ
Энэ эргүүнүүд жүжигчинтэйгээ дуусна
тайзны жүжиг...