Нийгмийн

Он гарсаар таван том хүн, гурван хүүхэд усанд энджээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Хуралдаанд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн онтой харьцуулахад, гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зургадугаар сарын 18-нд орсон борооны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгдсэн. Аврах ангиуд найман гэр, долоон байшин усанд автсан, хоёр гэр, мөн таван байшингийн дээвэр нурсныг мэргэжлийн байгууллагатай хамтарч, арга хэмжээ авч ажилласан.

Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна” гэв. Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварчээ. Он гарснаас хойш таван том хүн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алдсан байна.

Хотын дарга аюул ослоос сэргийлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов. Мөн автобусны парк шинэчлэлийг эрчимжүүлж, хэдий олон саад бэрхшээл тулгарч байгаа ч хугацаанд нь автобуснуудыг оруулж ирэхэд анхаарахыг санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button