СПОРТ

Т.Мөнхзул: 20 насандаа шатрын эмэгтэйчүүдийн ИХ МАСТЕР боллоо, баяртай байна

Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин "Кайсса" клубын шатарчин Төрмөнхийн Мөнзул Монголын шатрын долоо дахь эмэгтэй ИХ МАСТЕР боллоо. Энэтхэгийн Чэннай хотноо болж өндөрлөсөн шатрын олимп гэж нэрлэгддэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар ширээнд тоглож ийнхүү их мастер цолны болзол хангасан юм. Тэрбээр их мастер цолны гурав дахь нормоо ийн биелүүлж бахархам амжилтын эзэн болж буй нь энэ. Түүний баярын сэтгэгдэлийг хүргэж байна.

ЭИМ Төрмөнхийн Мөнхзул: Шатрын 44 дүгээр их олимпиадад багаараа амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпиадад бүтэн 11 өрөг тоглосон. Тоглож байгаад өнжиж болдог ч би нэг ч өнжилгүй тоглосон. Дэлхийн тэргүүлэх чансааны бүх хүчтэй шатарчид энэ тэмцээнд оролцдог. Тиймээс бүх өрсөлдөгчид хүчтэй, өрөг бүр амаргүй байсан гэж хэлж болно. Олон жил шатрын спортоор хичээллэж байна. Аав минь миний дасгалжуулагч багш л даа. 20 насандаа Их мастер цолны болзлоо биелүүлээд ирж байгаадаа маш их баяртай байна. Өдий зэрэгт өсгөн хүмүүжүүлсэн, туслан дэмжсэн гэр бүл, хайртай дотнын хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлье.

Нэмэлт, шатрын ертөнцийн цол, зэргийг эрэмбээр нь сануулахад:

-Их мастер -Олон Улсын Мастер -ФИДЕ мастер -Дэд мастер -Эмэгтэйчүүдийн Их мастер -Эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастер -Эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер -Эмэгтэй дэд мастер

-Монголын шатарчдаас төрсөн Их мастерууд-

Их мастер : Б.Хатанбаатар, Д.Шаравдож, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ

Эмэгтэй Их мастер: Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, Б.Аминаа, Т.Мөнхзул

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button