Нийгмийн

Үйлдвэрлэлийн осол, ослыг судлан бүртгэх

Үйлдвэрлэлийн ослын ойлголт

Хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэдэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Үйлдвэрлэлийн осол нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой гэмтэл эсвэл үхэлд хүргэж буй тохиолдол гэж тодорхойлсон байдаг.  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах нөхцөл нь нэг талаас ажлын байрны осолдуулах аюултай, өвчлүүлэх хортой хүчин зүйл, нөгөө талаас уг хүчин зүйлд өртөх ажилтан байдаг.Дээрхи хоёр нөхцөл бүрдээгүй тохиолдолд осол, өвчин гарахгүй юм. Нөгөө талаас ажилтануудыг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх, хувцас хэрэгслээр бүрэн хангах нөгөө талаас ажлын байрны осолдуулах, өвчлүүлэх үйлдвэрлэлийн аюултай, хортой сөрөг хүчин зүйлсийг бууруулах, арилгах арга хэмжээг авснаар үйлдвэрлэлийн осол буурах, осолд орохгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм.

Үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ослыг судлан бүртгэхдээ “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолыг баримтлана.

Энэ дүрмээр өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Аж ахуйн нэгж байгууллага бүрт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн шийдвэрээр байгуулж ажиллана.

Хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:

  • Ажлын байрандаа болон ажил олгогчийн шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;
  • Ажлын байр хооронд ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • Ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед; 
  • Ажилтан ажилдаа ирэх, буцах замдаа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • Ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уурын  гамшиг, цацраг идэвхит болон химийн бодисын нөлөөллийн үед.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлэх бичиг баримт:

  • Осолдогч тус бүрээр гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт.
  • Осолдогчоос авсан тайлбар, ярилцлага, осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тодорхойлолт, түүний ярилцлагын тэмдэглэл.
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байр, тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийн гэрэл зураг болон бүдүүвч зураг, бичлэг.
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлагын тэмдэглэл.
  • Осолдогчийн ажилд орсон тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан бүртгэл, сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон бусад шаардлагатай баримтын хуулбар.
  • Осолдогчид олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн баримтын хуулбар.
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, тушаал, хууль тогтоомжийн холбогдох хэсгийн  хуулбар.
  • Тухайн ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээний хуулбар.
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар яаралтай мэдэгдэх хуудас.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тухай мэдээлэх, тайлан гаргахҮйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан талаар осолдогч өөрөө, эсхүл осол, хордлогыг анх харсан этгээд ажил олгогчид нэн даруй мэдээлнэ.

Ажил олгогч нь

Осолдогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад

  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх хуудасны дагуу бичгээр болон утсаар мэдэгдэнэ.
  • Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээллийг хүлээн авмагц осолдогчид анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргүүлнэ.
  • Ажил олгогч, комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button