ДЭЛХИЙ

Украины дайн: Тусгаар тогтнолын өдрөөр ОХУ-ын довтолгоонд 22 иргэн амиа алджээ

Украины галт тэрэгний буудал руу Оросууд халдсаны улмаас 22 энгийн иргэн хүн амь үрэгджээ.

Тус улсын зүүн хэсгийн Чаплин хотод болсон эл халдлагын хохирогчид тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байсан аж. Харамсалтай нь таван хүн машиндаа шатаж амиа алдаж, мөн 11 настай хүүгийн ч амь хохирчээ.

Үүний улмаас Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг орхин гарчээ. Түүний хэлснээр 50 орчим хүн шархадсан. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй" гэж тэр хэлэв.

Одоогоор ОХУ-ын талаас ямар ч тайлбар хийгээгүй байна.

Лхагва гарагт Украин улс тусгаар тогтнолын өдөр тохиосон бөгөөд Зеленский өмнө нь Орос улс тус баярыг нь тасалдуулахын тулд ямар нэгэн "харгис" үйлдэл, өдөөн хатгалаг хийж магадгүй хэмээн хэлж байжээ.

"Тусгаар тогтнолын өдрөөр Украин руу гал нээсэн" гэж Зеленскийн зөвлөх Михайло Подоляк твиттер хуудсандаа бичжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зеленский НАТО г түшиж буй цагт дайн дуусахгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

эргүү минь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах нь иргэн бүрийн үүрэг харин чамшиг нь бол хаяааааааааал цугтана биз

Зочин
Зочин

дэлхийн хүмүүс айх айдасгүй дайн дажингүй эв найрамдалтай байх болтугай

Зочин
Зочин

dain chin duusaagvi l bgaa ymuuu

Холбоотой мэдээ

Back to top button