СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

Сурвалжилга: Монголбанк ам.доллар нийлүүлэхээс татгалзаж, банкнууд нөөцгүй болсноор "хар зах"-ын ханш ₮3425-т хүрчээ

Сурвалжилгын товчлол

  • Улсын валютын нөөц багассан
  • Иймд Монголбанк арилжааны банкнуудад ам.доллар нийлүүлэхээс татгалзах болсон
  • Улмаар арилжааны банкнуудад нөөц багассанаар эрэлт үүссэн
  • Үүнийг дагаж “хар зах”-ын ханш галзуурчээ.

Есдүгээр сарын 19...

"Ноён" доллар 3248 төгрөгт хүрлээ. Монголбанкнаас зарласан ханш ийм. Харин арилжааны банкнууд нэг ам.долларыг 3252 төгрөгөөр авч, 3277-оор зарж байна.

"Найман шарга" валют арилжааны захын ченжүүд харин 3425-аар авч, 3435-аар зарж байна.

Гадаа нь зогсох арилжаачид бүр 3440 төгрөгөөр зарж байх жишээтэй. Тэдний нэгээс нь "100 ам.доллар авья" гэхэд "Зарах юм байна уу" хэмээн ойролцоох арилжаачдаас асуув. Хэн ч түүнд толгой дохисонгүй. Харин нэгэн эмэгтэй араас ирснээ "Надад зарах 90 ам.доллар л байна, авах юм уу" гэлээ. Ханш асуухад өөдөөс "Дотор хэдтэй байна" гэж асуух.

АМ.ДОЛЛАР ЯАГААД ҮНЭД ОРОВ?

Долларын ченжүүд үнэ өссөнийг валютын нөөцтэй холбон тайлбарлаж байлаа. Тэдний дотор "Доллартой хүмүүс доллараа зарахгүй байх шиг байна" гэж ярих ченж ч байв.

Бид 10 ам.доллар солиулахаар "Найман шарга"-ын наймаачдыг "царайчлав". Тэд "Задгай доллар авахгүй, банк орж солиул" гэж байх юм. Харин зарим нь "Задгай доллар 3000-аар, 3100-ээр авна" гэж байлаа. Уг нь бол ханшийн самбар дээр нь авах ханш 3425 гээд биччихсэн байх.

-Тэгвэл танайхаас 10 ам.доллар авбал хэд вэ?

-Самбар дээрх ханшаараа, 3435-аар зарна.

Бүгд л ярилцсан мэт ийн адилхан хариулт хэлцгээж байлаа. Самбар дээр бичсэн ханшаараа авдаггүй, харин зарахдаа л самбар дээрх ханшаараа зардаг ажээ. Чухам яагаад задгай ам.долларыг комиссын бараа мэт үзэж, авах бол хямд авна гээд буйг хэд, хэдэн ченжээс асуухад "10 төгрөгийн зөрүү л гардаг юм. 10 төгрөг олох гээд энд суултай нь биш" гэв. Өөрөөр хэлбэл, иргэд задгай доллараа банк орж ханшаар нь солиулах, эсвэл хар зах дээр ирж, ченжүүдийн аманд багтсан үнээр солиулах нь.

АМ.ДОЛЛАРЫН НӨӨЦГҮЙ БОЛСОН УУ?

Монголбанкны албан сайт дээрээс харахад, Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны нэгдүгээр сараас хойш тогтмол буурчээ.

Уг нь бол өнгөрсөн арванхоёрдугаар сард 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй байж. Харин наймдугаар сарын байдлаар 2.6 тэрбум ам.долларын нөөцтэй үлдэж. Есдүгээр сар дуусахад энэ нөөц хэд болж буурсан байх бол. "Найман шарга" дээрх өнгө, уур амьсгалаас харахад дүр зураг бүрхэг.

ХАД МӨРГӨСӨН АРИЛЖААНЫ БАНКНУУД

Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад зохион байгуулдаг. Энэ дуудлага худалдаанд арилжааны банкнууд, ББСБ, бусад аж ахуйн нэгж, иргэд оролцдог юм. Дуудлага худалдаа тогтмол болж буй. Гэсэн ч ам.долларын ханш өсөж, улсын нөөц буурсаар. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларсаар.

Арилжааны банкнууд долларгүй болсон тул иргэд хар захыг бараадаад байна уу. Эрэлтээ дагаад “Найман шарга” дээр ийн ханшийн хөөргөдөл үүсэв үү?

Бид энэ асуултад хариулт хайхаар Монголбанкнаас энэ онд арилжааны банкнууд руу нийлүүлсэн ам.долларыг шүүж үзлээ. Монголбанк 2022.01.14-09.15 хооронд гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулахад арилжааны банкнууд валют авах хүсэлт, саналаа 30 удаа ирүүлээгүй байна. Харин Монголбанк дээрх хугацаанд арилжааны банкнуудын хоёр л хүсэлтийг биелүүлжээ.

  • 2022.03.22-нд: 24 сая ам.долларын своп хэлцэл байгуулах
  • 2022.04.12-нд: 2 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах саналыг зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хэмжээний валютыг Монголбанк банкнуудад олгож.

Харин дараах хүсэлтүүдийг нь биелүүлээгүй байна.

Дээрх инфографикаас харахад, Монголбанк арилжааны банкнуудад 125 сая ам.доллар нийлүүлэхээс татгалзжээ.

Монголбанк хэдий арижааны банкнуудад ам.доллар нийлүүлээгүй ч, гадаад валютын дуудлага худалдаанд оролцсон ББСБ, бусад аж ахуйн нэгж, иргэдэд ам.доллар нийлүүлсэн байна. Тэдгээрийн дотор "Найман шарга"-ын долларын ченжүүд бий.

Энэхүү дүр зургаас, арилжааны банкууд ам.долларгүй, харин хар зах дээр болон ББСБ-ууд дээр л бага сага бий нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын нөөцгүй болсон тул эрэлтээ дагаад ханш нь өссөн байх магадлалтай байгаа юм. Эцсийн бүлэгтээ “Найман шарга” дээр ам.долларын ханш өссөнд Монголбанк буруутай байж ч болох нь.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 09:09

Төсөв хэлэлцэхээс өмнө зориуд өсгөдөг болоод удаж байна шүү. Тэгээд 12-р сард монголын эдийн засаг хэдэн хувиар өслөө гэж баахан пиардана ш дээ.

Зочин
Зочин
2022-09-20 09:09

Mongol bankiig ya gj yaj ch chadahguishdee.yu ch hiiged soligdod nemergui bolson.bid ugaasa l dollariin sistemiin bool bolsnoo odoo boltol medehgui yavad bna.

Зочин
Зочин
2022-09-20 09:10

Долларыг манаих яагаад ингэж толгои дээрээ з####чихдаг баинаа??!!еврогоос дээр гарчихсан долларыг монгол банкныхан хянаж чадахгүй юм бол ажлаа өгөөд заилаачээ !!өөрийнхөө мөнгөн тэмдэгтийг цаас болгочихдог банктай баигаад яах юм ер нь монгол банк үе үеийн ерөнхийлөгчдийн гар хөлнии ####чуур болчихсон хамаатан саднаараа эзлээд суучихсан вакумжсан газрыг яах ёстои вэ ??банкны ерөнхийлөгчид гэхэд л бүгд намын цүнх барьж ########ний ####чуур болсон нөхдүүд

Зочин
Зочин
2022-09-20 09:10

Арайч дэндэж бн даа

Зочин
Зочин
2022-09-20 09:12

dollor osoh tusam ymnii une dagaad l osno arai yma mgl banknii ter nohoriig ####uu

Зочин
Зочин
2022-09-20 09:13

Хилийн асууд#### хэр хурдан шийдэгдэхээс их хамаарахаар байна. Нүүрсний орлого яг бодитоор орж ирэхгүй, зэс ####тнаас орж байна

Зочин
Зочин
2022-09-20 09:13

Өдөр бүр долларын ханш өсч төгрөгийн ханш суларч байна. Арилжааны банкууд өдөрт иргэнд 1 сая төгрөгтэй тэнцэх, байгууллагад 5 сая төгрөгтэй тэнцэх доллараас илүүг зарахгүй хязгаарлаж байна. Тэгээд байхад л Засгийн газар нь Монголбанктайгаа гар барьчихаад нэгэн дуу хойлогоор бүх зүйлс зүгээр, сайхан байна гээд байх юм. Ийм байд####д орж болзошгүй гэдгийг ####ь 2020 онд төр засаг нь мэдчихсэн урьдчилан сэргийлж ########схийх ёстой байсан шүү дээ...????

Зочин
Зочин
2022-09-20 09:14

Энэ оны 8-р сард гадаад в####ютын ####бан нөөц $2.7 тэрбумд хүрэв. Энэ нь жилийн өмнөхөөс 39.2%, өмнөх сараас 6.4% буурсан дүн аж. Гадаад в####ютын нөөцийн 44%-ийг нийт хадг####амжийн болон харилцах дансны нөөц бүрдүүлсэн бол 33.5%-ийг үнэт цаас бүрдүүлсэн байна. Эндээс харахад нөхцөл байд#### хэр хүнд байгааг харж болох байх. Үнэндээ төрийн эдийн засгийн бодлого гэдэг зүйл манай улсад ####га байх шиг.

Зочин
Зочин
2022-09-20 09:18

Ард түмэн тэмцдэггүйдээ биш л дээ энэ т####ын мэдлэг боловсрол байхгүйгээс тэмцэхгүй байгаа байх энэ т####ын ойлголт өхийг хаа хаанаа хүсэхгүй байгаа

Зочин
Зочин
2022-09-20 09:59

Manaih dollar bish zeel ch yumuud butsaltgui tuslamj dandaa ooriin mongon temtegt baidgiin maa hytad oros japan korea dolloroor ergen toloh bolomjgui ooriin mongon temdgeer avna dolloor ogson bol butsaagaad dolloor ogno

Зочин
Зочин
2022-09-20 10:00

хөрвөх чадваргүй хиртэй цаасанаас татг####зах цаг нь болсон,олон улсад цахим мөнгөнд шилжээд байгаа шүү,ноёдоо...

Зочин
Зочин
2022-09-20 10:01

тийм шүү... манай эдийн засагч улс төрч нэртэй томчууд хэн нь ч энэ т####аар энгийн тодорхой тайлбарлаж ярьдаггүй дандаа тойруулж том том бурдаг....

Зочин
Зочин
2022-09-20 10:01

Төгрөгийн ханш буух тусам энгийн ардын нуруун дээр ирэх ача######## ихэсдэгийг хүн болгон ойлгоно. Гадаад худ####дааны ####дагд#### гайгүй болсон гэж ойлгож байгаа! Яг бодитой бол зориг гаргаад ахиухан интервэнц хийгээд төгрөгт итгэх итгэлийг бий болговол ард түмний ахуй сайжирч, нийгэм өөрөө цэвэршинэ дээ!

Зочин
Зочин
2022-09-20 10:02

Uul uurhaigaas garj baigaa baylagaa dollar aar bish tugruguur zarj boldoggvi yum bhda

Зочин
Зочин
2022-09-20 10:03

УДАХГҮЙ НААД МУУ ЧИНЬ ЭРЭЭН ЦААС БОЛНО. ЗҮГЭЭР ӨГСӨН Ч АВАХ ХҮНГҮЙ БОЛНО.

Зочин
Зочин
2022-09-20 10:03

Монгол банк,сангийн яам амьд бна уу?

Zochin
Zochin
2022-09-20 10:31

Ene yug haruulj baina gevel Mongolchuud eh oronch undesnii uzel ustsan baina yavuurgui uvaigui uls turchid bulegleluud huvi humuusiin homsdol deer hiij bui toglolt ur dunin ediin zasag nurj ard tumen yaduurna

,зочин
,зочин
2022-09-20 12:00

Дампуурцан улс

Зочин
Зочин
2022-09-20 19:18

Ард иргэд нь хулчгар болохоор хэдхэн новшнууд даам гарчих юм байна л дөө

ard
ard
2022-09-20 21:58

хэдхэн жиоиин өмнөл нам дагасан өлөн хулгаач улс төрчид 1доллор 2000 төгрөг хэзээч хүрэхгүй гэж ам ур####дан хуцахдан над мэтииэхэн бүгд итгэж билэээ м####уудааа энэ нам дагасан өлөн ханау цаддаггүй шимэгч хорхойнуудл монголыг хоосолж өрөнд оруулж байнадааа тэнэгүүдэээ

Холбоотой мэдээ

Back to top button