Э.Макрон: Дайн Европт үргэлжлэх магадлалтай болсон учир цэрэг дайны төлөвлөгөө боловсруулна
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дайны ажиллагаа Европт эргэн ирж байгаа тул Франц улс цэрэг дайны төлөвлөгөө боловсруулна гэж мэдэгдлээ. Төлөвлөгөөг 2030 оныг дуустал гэж тооцон боловсруулах юм байна. Гэхдээ төсөв санхүүтэй хамааралтай үг өгүүлбэр оруулахгүй гэнэ.
“Украинд дайн дэгдсэн явдал биднийг Европын аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй байдалд хүргэлээ. Манай улс одоогоор Европын зөвлөл дотроо цөмийн зэвсэгтэй цорын ганц улс нь. Тиймээс бидэнд их хариуцлага ирж байна”
Э.Макрон /Францын Ерөнхийлөгч/
Төлөвлөгөө нь Францын үндэсний ашиг сонирхолд нийцсэн байх бөгөөд цөмийн зэвсэг хэрэглэхээс зайлсхийх агуулгатай байна. Гэхдээ өөр улсын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг бие дааж юм уу, олон улсын эвслийн нэг хэсэг болж явуулах боломжтой болох юм байна.
“Daily Mail”-д бичсэнээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхны ярилцлагадаа Хирошима, Нагасаки хотуудын талаар дурдсан нь Э.Макроныг ихэд түгшээжээ. Тиймээс Э.Макрон Ромын пап Францисктай очиж уулзсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх цагт дайн хийх нь зөв үү?
Улс оронд нь үймээн самуун гарсан чинь ондоо зүйлд иргэдээ сатааруулах гэж дайны тухай ярьж эхлэв үү дээ.Эсвэл дайтах санаатай нөхөр юм болов уу
Amjilt
Delhii hunuusee daind bish uls orniihoo niigemd amhaarmaar bn
Soliotei eee