ДЭЛХИЙСонин хачин

Хүний биеийн тухай гайхалтай 10 баримт

Хүний биед олимпийн тэмцээн явуулах боломжтой таван усан санг ариутгахад хангалттай хлор агуулагддагийг та мэдэх үү. Дундаж жинтэй нэг хүний биед агуулагдах фосфор 20 ширхэг шүдэнзний толгой хийхэд хүрэлцэнэ. Тарган биш байсан ч дор хаяж 10 ширхэг саван хийчих өөх тос, артиллерийн пуужинг дэлбэлж болохуйц глицерин бий. Хүний биеийн талаарх гайхалтай баримтууд ингээд дуусчихгүй. Шинжлэх ухаанаар батлагдсан гайхалтай баримтуудаас хүргэж байна.

10. Хүний биеийн халуун хамгийн багадаа 32, ихдээ 42 хэмийн хооронд хэлбэлздэг. Үүнээс илүү гарах юм уу, доош орвол амьдрах боломжгүй. Зарим улс оронд “Хүйтэн чихтэй хүн тэнэг байдаг” гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь буруу бөгөөд бүх хүний чихний температур биеийнхээс 1.5-2 хэмээр бага байдаг байна.   

9. Хүний бие хоногт шүлс, цөсний шингэн тус бүр нэг литр, ходооны шүүс гурван литр, нарийн, бүдүүн гэдэсний шингэн тус бүр 2-3.5 литрийг ялгаруулдаг.

8. Хүн 20.00-22.00 цагийн хооронд ганцардлыг хамгийн эмзэгээр мэдэрдэг ажээ.

7.Хумс, үсний ургалт 16.00-18.00 цагийн хооронд хамгийн хурдан явагддаг.

6. Хүнд үнэрлэх, хүрэлцэх, харах, сонсох, амтлах, тэнцвэрээ хадгалах гэсэн зургаан мэдрэмж байдаг. Эдгээрээс сонсох, амтлах мэдрэмж 17.00-19.00 цагийн хооронд гойд мэдрэмтгий болдог гэнэ.

 5. Хоол хүнсний температур амтлах мэдрэмжид нөлөөлдөг байна. Тухайн хүнс 24 хэм байхад хамгийн сайн амтлагддаг ажээ.   

4. Биед орсон архийг элэг 18-20 цагийн турш идэвхитэй шүүдэг. Түүнээс хойш идэвхи нь эрс суларч, үйл ажиллагаа нь доголддог байна. Архийг хоёр буюу түүнээс дээш  хоногоор уух нь элэг өвчлөх хамгийн том шалтгаан болдог аж.

3. Хүн биеийнхээ шингэний 6-10 хувийг алдахад оюун ухаан хэвийн бус болж, ухаан алдах шинж илэрдэг бол 10 хувийг алдсан үед ярих чадвар алдагддаг байна. Харин 12 хувийг алдахад зүрх зогсдог ажээ. 

2. Хөмсөг, сормуус, суганы үс 3-4 сарын настай байдаг бол толгойн үс 4-6 жил амьдардаг байна.

1. Хүн уйлахад нүүрний 47 булчин оролцдог бол инээхэд дөнгөж 17 булчин оролцдог болохыг эрдэмтэд тогтоожээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button