ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Монгол Улсад нүүрсний метан хийн орд нээгдэхэд ойртлоо

Монгол дахь нүүрсний метан хий хайгуулын төслүүд “хөдөлж” эхэлсэн талаар eguur.mn өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан билээ /энд дарж үзнэ үү/. Тэгвэл хөдөлсөн төслүүд эхнээсээ орд илрэх магадлал бүхий нааштай үр дүн гаргаж эхэлжээ.

Өмнөговь аймгийн нутагт нүүсний метан хийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Elixir Energy (ASX:EXR) компанийн Номгон туршилтын талбайд өрөмдсөн цооногоос нүүрсний метан хий гадагшлуулж эхэлсэн байна. Тус компани Номгон 8, Номгон 9 туршилтын талбайд метан хий гадагшлуулхад шаардлагатай шахуурга болон бусад тоног төхөөрөмжийг өнгөрсөн сард суурилуулж дууссан бөгөөд энэ долоо хоногийн эхээр хий гадагшлуулан бамбардаж эхэлсэн нь энэ аж.

Энэхүү үйл явдлын дараа компанийн хувьцааны ханш хөрөнгийн биржид 12.5 хувиар өсжээ.

"Elixir energy"-ийн охин компани болох "Жи Өү Эйч" ХХК-ийн ерөнхий менежер Б.Ачитсан энэ талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа "Метан хийг бамбардаж, шавхах туршилтын ажил энэ сарын 16-нд эхэлсэн. Хоёр цооног өрөмдсөн. Хэмжилт, туршилтын ажил үргэлжилж байна. 

Метан хий хүчтэй учраас агаарт сул цацаж болохгүй. Аюулгүй зайлуулахын тулд ингэж бамбардаж байгаа. Шавхалтын ажлын үеэр хийн урсгал байна уу үгүй юу гэдгийг л үзэх зорилготой. Одоогоор бол яг үр дүн гарсан гэж ярихад эрт байна. Ямар ч байсан туршилт шавхалтын ажил албан ёсоор эхэлсэн. Урьдчилсан байдлаар харахад үр дүн сайн гэж хэлж болохоор байна.

Яагаад гэвэл хийн урсгал байгаа учраас бамбардаж байгаа. Метан хийн хэмжээг хэлэхэд эрт байна. Хийн урсгал хэр хэмжээтэй байгааг тогтоохоор ажиллаж байна. Тухайн үр дүнгээс хамаараад нөөцтэй байна уу үгүй юу гэдгийг үзэж байгаа гэж ойлгож болно" гэсэн байна.

Нүүрсний метан хий нь байгалийн хийг бодвол байгаа газар нь тодорхой /нүүрсний ордууд/ хайгуулын өртөг зардал хямд зэрэг давуу талтай тул улс орнууд энэ талын судалгаагаа эрчимжүүлж буй. Олчихвол ач холбогдол нь байгалийн хийтэй ижил, олдсон улс орныхоо эдийн засагт ач холбогдлоо өгдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-19 11:21

Ашгүй дээ

Зочин
Зочин
2022-11-19 11:22

Ym ym hogjoj bui ene tsag ued ingemeer l bn shvv

Зочин
Зочин
2022-11-19 11:22

Болтугай2

Ок.
Ок.
2022-11-19 11:48

Арвин байх болтугай

Зочин
Зочин
2022-11-19 17:12

Орос мотортой Женкийн "эх орончид" эсэргүүцээд сүйд болно доо ! Кх кх кх

Зочин
Зочин
2022-11-19 20:42

Сайхан байж болох мэдээ боловч монголд бол хэцүү.Ард иргэдэд юуч на�##�дахгүй манай цаддаггүй дарга нарын хувааж идэх тулааны т�##�бар болоод л өнгөрөх байх.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button