"Капитал" биш "Анод" банкны өрөнд хураагдсан "Zambulin Village"-ийн хаусанд Төв банкны ажилтан амьдарч байжээ

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан "Капитал" банканд хураагдсан хаусыг Монголбанкны удирдлагууд авч, байгууллагын хөрөнгөөр засаж, тохижуулсан гэх мэдээллийг чуулганы хуралдаан дээр ярьсан.
Тэрбээр "Zambulin Village" хотхоны 2-3 хаус гэж дурдсан бөгөөд эдгээрийн нэгд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч амьдарч буй хэмээсэн. Г.Дөлгөөн өдгөө Тэрүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, мэдээллүүд нь ил, тодорхой учраас энэ процессыг хөөж үзвэл Монголбанкны хэн, хэзээ "Zambulin Village"-ийг хурааж аваад, байгууллагын хөрөнгөөр тохижуулж, амьдран суусан нь ил хөврөх боломжтой. Манай сайт өмнө нь Тус бүрдээ 200 саяыг хумсалсан "Капитал" банкны эрх хүлээн авагчдын ургийн мод контентоороо Капитал банкны дампуурлын дараа ажилласан Монголбанкны эрх хүлээн авагчдын талаар бичиж байсан билээ.
"ZAMBULIN VILLAGE" НЬ КАПИТАЛ БИШ АНОД БАНКНЫ ӨРӨНД ХУРААГДСАН"
Харин эх сурвалжуудын хүрээнд тодруулах явцад, Т.Аюурсайхан сайд зарим мэдээллийг зөрүүлж хэлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсэв.
Нэгдүгээрт, "Zambulin Village" хотхоныг "Капитал" бус "Анод" банкнаас хурааж авсан гэдгийг эх сурвалжууд батлав.
Хоёрдугаарт, хурааж аваад, Монголбанкны нэр бүхий ажилтан дотор нь амьдарч байсан нь үнэн ч удалгүй больсон гэдэг мэдээлэл байна.
Энэ талаар Монголбанкны албан эх сурвалжаас тодруулахад "Капитал банкнаас хөрөнгө шилжүүлэх процесс хуулийн хүрээнд албан ёсоор Төв банкны бүртгэл рүү ороогүй байгаа. "Анод" банкны зээлд хамаарах "Zambulin Village"-аас хаус шилжүүлэн, хөрөнгөд бүртгэх процесс явагдсаныг Т.Аюурсайхан сайд андуурч ярьсан байх боломжтой" гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
"МОНГОЛБАНКНЫ НЭГ АЖИЛТАН АМЬДАРЧ БАЙГААД, ЗЭЭЛЭЭ БЭЛНЭЭР ТӨЛӨХӨӨР БОЛСОН ТУЛ ХЭЛЦЛИЙГ БУЦААСАН"
Нөгөө талд, хаус хураасан процессын талаар албан бус эх сурвалжуудаас тлдруулж, тулгаж үзлээ.
"Zambulin Village" хотхоныг алтны бизнестэй хүн барьсан гэж Т.Аюурсайхан сайд ярьсан. Сайн нягталбал, энэ хотхон АН-ын гишүүн Г.Чинтөмөрийнх.
"Zambulin Village"-д ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг амьдардаг ч гэж хэвлэлээр бичиж байсан удаатай. Г.Чинтөмөр нь Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд Баянхонгор аймагт алтны уурхай эзэмшдэг нэгэн. АН-ын гишүүн боловч МАН-ын улс төрчидтэй ихээхэн бизнесийн холбоо, хамааралтай гэгддэг.
Албаны бус эх сурвалжууд ч "Капитал" бус "Анод" банканд 1 тэрбум орчим төгрөгийн өртэй байсныг бататгав. Харин Монголбанкны эрх хүлээн авагчид "Анод"-ыг дампуурсны дараа хоёр хаус хураахаар ярилцаж байгаад больж, нэгийг авсан гэх. Улмаар Монголбанкны нэр бүхий ажилтан дотор нь амьдарч байгаад гарсан байна.
Харин засвар, тохижуулалтыг Монголбанкны хөрөнгөөр бус хувийн хэвшил өөрөө хийсэн гэдэг мэдээлэл ирлээ.
Удалгүй зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж, хаусаар бус бэлнээр өрөө төлж дуусжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанканд өгөөд байсан хаусаа буцаан авсан процесс өрнөсөн байна.
"ZAMBULIN VILLAGE"-ИЙН СИНГЛ ХАУС 1.2 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ
Ташрамд, Т.Аюурсайхан сайд Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг цохож дурдсан. Иймд түүнтэй холбогдож тодрууллаа. Ингэхэд "Тийм зүйл байхгүй ээ. Би Монголбанканд хураагдсан хаусанд амьдарсан удаагүй" гэж хариулсан юм.
Түүнчлэн "Zambulin Village"-ийн нэг ширхэг хаусын зах зээлийн үнэлгээ өдгөө 1.2 тэрбум орчим төгрөгт дүйж байна. Unegui, Oly зэрэг платформууд дахь сүүлийн жилүүдийн дүнг дунджлав. Харин тухайн үед, 1 тэрбум төгрөгийн өрөнд хоёр хаус хураахаар ярилцаж байгаад, нэгийг хураасан гэдэг процесс яригдаж буй.
Харин Монголбанкны дотоод эх сурвалжууд яг хэн гэдэг албан тушаалтан тухайн үед хураан авсан "Zambulin Village"-ийн хаусанд амьдарч байсныг нууцалж байна. Иймд Монголбанкны эрх хүлээн авсан процесс яаж, хэзээ явагдсан, хэн гэдэг албан тушаалтан тухайн хаусанд амьдарч байсан зэрэг мэдээлэл тодорхойгүй хэвээр үлдлээ.
Ямартай ч "Анод"-д өртэй байсан "Zambulin Village" зээлээ төлөхдөө нэг хаусыг Монголбанканд хураалгаж байсан удаа байна. Түүнд нь Монголбанкны хүн ч амьдарч байжээ. Харин удалгүй буцаан авч, зээлээ бэлнээр төлж барагдуулсан гэдэг мэдээлэл байгааг дахин тодотгоё.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ёстой
Хэн хэндээ хохиролгүй л аж төрж амьдарцгаая
Nohoin baas shg ym boloh ymaaa
ТУХАЙН ҮЕДЭЭ 3 ХАУСЫГ ЗЭЭЛИЙН ӨРӨНД ХУРААГААД ТҮҮНЙГ МОНГОЛБАНКНЫ ХӨРӨНГӨӨР ЗАСААД БАЯРТСАЙХАН, ЛХАГВАСҮРЭН, ЭРДЭМБИЛЭГ НАР АВСАН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧ Л БАЙСАН ШҮҮДЭЭ. ӨРӨНД ХУРААГДСАН ХАУСАНД МОНГОЛБАНКНЫХАН ОРЖ ЭЗЭМШСЭН НЬ ОРТОЙ Л ЮМ БАЙНА. НУУЦЛААД БАЙХЯМАР ШАЛТГААН БАЙГАА М БОЛДОО. БАС Л МАН-ЫН НЭГ ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ НОВШ ТЭНД АЖИЛЛАДАГ Л ЮМ БАЙНА. ЖИРИЙН МЭРГЭЖИЛТЭН ОРЖ СУУХГҮЙ НЬ МЭДЭЭЖ ТОМЧУУД НЬ Л БАЙГАА ШҮҮДЭЭ. ЛХАГВАСҮРЭН Ч БАЙГАА БИЗДЭЭ
Зээлээ төлөөгүй аж ахуй иргэдийн нэрсийг тавиач ээ
бүгдийн ш�##�га дандаа холбоотой улс байгаа даа хэдэн хээл хахуул авсан бол доо
Хор найруулж хулгайлж хэлж хийж байгаа нь улам л нарийсч гэмгүй мэт л байцгаадаг болжээ хөөрхий.
Mungu husaad bga garuud ingeed zvgeer ungurchin gj bdood bdg bloltoi hereg huuchirdggui shd huun heleltseh hugatsaa bol zvgeer l zohiol zohioliig yaj ch uurchilj blon
Ichdeggui, baliar ulun amitad ve.
3 хаусны 1 ийг Лхагвасүрэнгийн хүү Тэмүүжин л авсан шдээ, УИХ гишүүн Ганиб�##� бас авсан
Манай гөлтгөр хар ч худ�##� бавах нь бүр дийлдэхээ байлаа шүү, хахаха,
Энэ хотхоны жинхэнэ цаад эзэн нь Хүрэлсүх. Амарбаясг�##�ан амьдардаг байсан одоо болисон юм байлгүй
Үнэн өлөн байх юмаа энэ хэдэн дарганцар
монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бэр Санхүү бүртгэлийн газрын Нямсүрэн болон хүү Тэмүүжин нь байсан,
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Уих гишүүн Н.Ганиб�##� 3 авсан шдээ, Замбуулингийн 3 байшинг
Ха ха ямар хүүхэд хуурч байгаа биш. Ширэн нүүрэлсэн хулгайчдаар дүүрч
seweh yuma olj seweerei. nvvrsnii asuudaliig huuj olj bich setguulchee!!!!
Сонин сонин хүмүүс байх юм
Нян бактери Аюурсайхан хоёр бусдыг муулж өөрийгөө пиар.ддаг
Тэгвэл Анодынхан Монгол банкнаас хаусын мөнгө нэхэмжилж авмаар юм бна.
Mуу ЧОНО БОРООНООР гэдгээр зээлээ төлж чадахгүй болонгуут шууд Банкны ажилчид авах нь ёс зүйд хир нийцэх вэ
Монгол банкны удирдлагууд чинь тэр чигтээ л Занданшатарын хүмүүс бгаа биздээ.
АНОД БАНКНЫ ЭЗЭМШИЛД БАЙСАН БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛЫН БАЙРУУДЫГ МОНГОЛ БАНК АЖИЛЧИДДАА ОЛГОЖ БАЙСАН.
Ер нь бол лайв хийгээд байдаг анодын жижиг шар нөхрийн байр байх нь
ЯМАР БАНКНЫХДАА ГОЛ НЬ БИШ ЯАГААД ТЭР ТҮМНИЙ МӨНГИЙГ МОНГОЛБАНКНЫ ХҮМҮҮС ЗАВШИЖ БУЙД УЧИР БАЙНА ШҮҮДЭЭ ТАЙЛБАР ӨГӨГ ЧӨӨ
Төрд байгаа новшнууд ур�##�дан хулгайлж Монголыг сүйрүүлж байгааг таслан зогсооё гэж төрийн өндөрлөгүүд бодож хөдлөх цаг болоогүй юу