Улс төрийн мэдээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хариуцлагын асуудал хэлэлцэнэ

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Тэгвэл өнөөдөр ээлжит бусаар хуралдах тов зарласан байна.

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлээгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр, нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.

Нүүрсний хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд ЦЕГ, ГЕГ, ХХЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан баг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Өчигдөр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, Өмнөговь аймаг руу олон хүний бүрэлдэхүүнтэй баг томилсон билээ.

Засгийн газрын хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-12-09 08:42

Хил,га##ийн дарга нарыг огцруулах нь битгий хэл барьж хорих хэрэгтэй штэ. Эд нарын туша##,шийдвэргүйгээр энэ их нүүрсийг хулгайлах боломжгүй. Жирийн ажилтнуудаар туг тахих вий.

Ах том
Ах том
2022-12-09 08:51

Чойжилсүрэн хулгайчыг ######уулахгүй бол эрчим хүчний с##бар УВС мафийн тоглоом мөнгө хийх СҮЛЖЭЭ боллоо

Зочин
Зочин
2022-12-09 10:15

чойгийн оронд мэргэжлийн хүн тавиачээ түүний юу төгссөн ха маагүй монтёрын дөрөө үүрч үзээгүй баян

Холбоотой мэдээ

Back to top button