Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгос: Сүүлийн таван жилд хамгийн олон ажлын байр нэмлээ

Солонгос улсад өнгөрсөн онд сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн олон ажлын байр нэмэгджээ.

БНСУ-ын Статистикийн газраас гаргасан мэдээллээс харахад өнгөрсөн онд тус улсын нийт ажлын байр 25.58 саяд хүрч, өмнөх оныхоос 850 мянга буюу 3.5 хувиар өссөн байна.

Салбараар нь авч үвлэл 2021 онд бөөний болон жижиглэн худалдааны салбар 170 мянган ажлын байр нэмсэн бол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар 150 мянган ажлын байраар удаалжээ. Харин харилцан холбооны салбарт 80 мянган ажлын байр нэмэгдсэн байна.

Энэ нь 2016 оноос хойших хамгийн том амжилт хэмээн тус улсын Статистикийн газраас мэдээлсэн юм.

Насны хувьд 60 ба түүнээс дээш насныхны ажлын байр хамгийн их буюу 470 мянгаар нэмэгджээ. Энэ нь Засгийн газар ахмад настнуудын түр ажлын байрыг нэмэгдүүлсэнтэй холбоотой хэмээн үзэж буй.

50-аас дээш насныхны ажлын байр 230 мянгаар нэмэгджээ. Өнгөрсөн жил 40-өөс дээш насныхны тоо 100 мянгаар нэмэгдсэн юм. Тэгвэл 30-аас дээш насны хүмүүсийн ажлын байр жил бүр 1000-аар буурсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button