Нийгэм мэдээ
Амаа ангайж унтах нь шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг

Эцэг эхчүүд хүүхдээ амаа ангайж унтахыг хараад өхөөрдөхөөс гадна бат бөх унтаж байна гэж ойлгох нь бий. Тэгвэл энэ нь хэвийн үзэгдэл биш бөгөөд унтаж байх явцдаа хамраараа биш амаараа амьсгалах нь олон сөрөг талыг бий болгодог аж.
Тодруулбал, амаа ангайж унтах нь
- Нойрны чанар муудах
- Хоншоорын хөгжил илүү жижиг болж нарийсах
- Шүдний эгнээний гажиг үүсэх
- Шүдний бөөгнөрөл үүсэх
- Тархинд очих агаарын хэмжээ багасах
- Зүрх судасны өвчлөлтэй болох зэрэг сул талуудыг бий болгодог байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.