Нийгэм мэдээ

Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой тохиож байна. 2016 оны Батлан хамгаалахын сайдын тушаалаар гуравдугаар сарын хоёрны энэ өдрийг “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Улмаар 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-нд олгож эхэлсэн түүхтэй. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдад тус цолыг олгосон бол 1950 онд Цагдаагийн байгууллагаас, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас /тухайн үеийн Иргэний хамгаалалтын байгууллага/ хурандаа цолтон төрөн гарчээ.

1971 оноос хойш 2004 он хүртэл Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Улсын иргэний хамгаалалтын газраас 32, Гал түймэртэй тэмцэх газраас 28 буюу нийт 60 хүнд хурандаа цол олгожээ. Харин 2004 оноос хойш 280 гаруй хурандаа цолтон төрсний зургаа нь эмэгтэй хурандаа байна.

1936 оноос хойш 87 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын 3200 гаруй хурандаа цолтон төрсний 60 гаруй нь эмэгтэй хурандаа байгаа бол хамгийн олон хурандаагаар Батлан хамгаалах яам тэргүүлдэг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-02 11:37

Монголчуудад тэр дундаа энэ цэрэг цагдаагийн мөрдөс зүүж ард иргэдийн татварын мөнгөөр ц�##�инждаг нөхдүүдэд янз бүрийн баяр тэмдэглэж шоудахаас өөр ажил байдаггүй бололтой. Манайхаас өөр улс оронд цагдаагийн хурандаа гэдэг цол байдаггүй. Ер нь цагдааг цэрэг гэж тооцох ёсгүй. Өөрөөр хэлбэл цагдаагийн хурандаа гэдэг цол бол хорвоод байдаггүй харин зөвхөн монголд байдаг цол.

Зочин
Зочин
2023-03-02 11:52

Эмэгтэй хүнд хурандаа гэдэг цол олгож тэнэгийн тэнэг шоу хийхээ болиочээ. Энэ эмэгтэй хурандаануудад цэргийн сургууль төгссөн хүн нэгч байхгүйл байгаа шүүдээ. Ийм учраас хурандаа цол чинь "юрандаа" болсон шүү дээ.

Зочин
Зочин
2023-03-02 12:31

Хурандаа болон генер�##� цолтой нөхдүүдийн дийлэнх нь маш том гэдэстэй жирэмсэн юм шиг байдаг. Үүнийгээ хэзээ болцгоох вэ эрхэм бүдүүн генер�##� хурандаанууд аа!!!!

Зочин
Зочин
2023-03-02 16:00

Ээ хөөрхий пана�##� Баатар гэх нөхрийн хийж байгаа ажил ч мөн дөө.

Зочин
Зочин
2023-03-02 18:38

Ийм хямр�##�тай үед яасан ч хэрэггүй юм хийдэг пм бэ. Хачин сэтгэхүйтэй нөхөл вэ.

Зочин
Зочин
2023-03-02 18:42

Тэгвэл одоо ахлагчийн өдрийг тэмдэглэмээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button