НИЙГЭМНийгэм мэдээ
"Чингис хаан" музейг үнэгүй үзэхийн тулд тасалбар захиалах шаардлагатай

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт Музейн нээлттэй өдрүүд болдог. Энэ жилийн хувьд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эдгээр өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейг зорих иргэдийн урсгал огцом ихэссэн учир гуравдугаар сарын 4-5-ны хооронд иргэд тасалбар захиалах шаардлагатай болж байна. Урьдчилан захиалга хийж ирээгүй иргэдэд үйлчлэх боломжгүй аж.
Та үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарыг www.ticket.mn-ээс онлайнаар урьдчилан захиалж авах юм.
"Жич: www.ticket.mn -ийн онлайн захиалга гуравдугаар 3-ны 17:00 цагаас хойш эхэлнэ. Чингис хаан Үндэсний музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай. Нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой" аж.
А.Сора
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.