Хятад: Төрийн зөвлөлийн 4 сайд, 5 гишүүнийг томилов

Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал Төрийн зөвлөлийн дөрвөн дэд, таван шинэ сайдыг томилжээ.
Ли Кэчяныг орлох Хятадын шинэ ерөнхий сайдаар сонгогдсон Ши Жиньпин даргатай Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнээ байгуулсан юм. Дөрвөн дэд даргаар Дин Шюэшян, Хэ Лифэн, Жан Гуочин, Лю Гуожун нарыг томилсон байна.
Дин Шюэшян: 60 настай бөгөөд Хятадын эрх барих дээд байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн юм.
Хэ Лифэн: 68 настай бөгөөд Лю Хэг залгамжлан эдийн засгийн асуудал хариуцсан дараагийн шинэ удирдагч болж буй. Өмнө нь Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороог тэргүүлж байсан юм.
Жан Гуочин: Эдийн засгийн ухааны доктор тэрбээр Чунцин, Тяньжин хотуудад, мөн Ляонин мужид удирдах албан тушаал хашихаасаа өмнө батлан хамгаалахын корпорацуудад 20 жил ажиллажээ. Өдгөө тэрбээр 58 настай билээ.
Лю Гуожун: Шаньси мужийн Коммунист намын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо 60 настай билээ.
Мөн төрийн зөвлөлийн таван гишүүнийг шинээр авсан байна. Энэ нь сайдын албаас нэг шат доогуур албан тушаал юм.
Ли Шанфу: Өдгөө 65 настай генерал Батлан хамгаалах яамыг удирдаж буй. Тэрбээр сансрын инженер бөгөөд 2018 оноос хойш Оросын батлан хамгаалах, тагнуулын салбартай хамтран ажилласан гэх үндэслэлээр АНУ-аас хориг арга хэмжээ авсан хүмүүсийн жагсаалтад багтсан.
Ван Шяохун: Олон нийтийн аюулгүй байдлын сайд буюу Цагдаагийн газрын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших ажээ.
Вэ Жэнлүн: Төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Өмнө нь Жянсу мужийн Нанжин хотын намын дарга байсан.
Шэн Ичинь: Төрийн зөвлөлийн цор ганц эмэгтэй гишүүн бөгөөд Гуйжоу мужийн намын дарга байсан. Тэрбээр Хятадын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй боллоо. Өдгөө 63 настай билээ.
Чин Ган: Гадаад харилцааны сайдын албыг хашиж буй. Өдгөө 57 настай юм. Өмнө нь АНУ-д Элчин сайдаар ажиллаж байв.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.