Хэлэлцээнд хөшүүрэг болгосон Арбитрын маргаандаа ЗГ унавал “Рио Тинто”-д ₮1.1 их наядыг төлнө

Оюу толгойн гүний уурхай төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө олборлолтоо эхлүүлэв. Үүнд Засгийн газрын “Рио Тинто” групптэй хийсэн урт хугацааны хэлцэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн.
“Оюу толгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн УИХ-ын 92-р тогтоолыг баталж, энэ дагуу хэлэлцээг 2020-2021 оны хооронд үргэлжлүүлсэн байдаг. Ингээд хэлэлцээний үр дүнг дүгнэж, дахин 103-р тогтоолыг баталсан.
Уг 103-р тогтоолыг “Хэлэлцээний хүрээнд ийм зүйлс дээр тохирлоо. Эдгээрийг яг таг ажил хэрэг болгоно” гэсэн агуулгатай гэж ойлгох боломжтой юм. Тогтоолд Таван толгойн цахилгаан станцыг барьж, Оюу толгой төслийг эрчим хүчээр хангах асуудал бий. Үүний явц хэрхэж байгаа талаар өчигдөр "2024 онд ашиглалтад орох ТЭЗҮ-тэй Тавантолгой цахилгаан станцын тендерийг одоог хүртэл зарлаагүй" нийтлэлээр бичсэн.
Харин өнөөдөр Арбитрын шүүх дээр өрнөж буй татварын маргааны тухай сануулъя.
Хоёр удаагийн акт, нэг Арбитрын маргаан
2018 оны нэгдүгээр сард Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. “Оюу толгой” компани үүний 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Улмаар Арбитрын шүүхэд хандсан байдаг.
Дараа нь, 2020 оны арванхоёрдугаар сард дахиад акт тавьсан. Нэмж 649 тэрбум төгрөгийн акт ийн тавьсныг “Оюу толгой” ХХК мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, өмнө нь үргэлжилж байсан Арбитрын маргаанд эл актын асуудлыг нэмж оруулахаар болсон юм.
Ингээд хоёр удаагийн татварын актыг нэг Арбитрын маргаанаар шийдэх процесс өрнөж эхэлсэн. Энэ нь 2020 оны хоёрдугаар сар бөгөөд, Оюу толгойн хэлэлцээ ид анхаарал татаж байсан үе.
Хуулийн дагуу байршуулсан ₮1.1 их наядыг иргэн бүрд тараасан нь
Үүнд нэг сонирхолтой өнцөг бий нь, “Оюу толгой” ХХК нь 2021 онд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 1.1 их наяд орчим төгрөгийг Төрийн санд байршуулсан байдаг. Үүнийг Засгийн газраас “Тэд татварын актыг хүлээн зөвшөөрч, төлөлтөө бүрэн хийлээ” гэсэн утгаар мэдээлсэн.
Гэвч Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-р зүйлд, “…Гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Арбитрын шүүх дээр гомдол нь хэлэлцэгдэж байгаа ч шийдвэр гартал хуулийн дагуу татварын өрөө төлөх үүргээ “Оюу толгой” ХХК биелүүлэх учиртай гэсэн үг. Энэ дагуу мөнгөн хөрөнгийг байршуулсан бөгөөд, хэрэв Арбитрын шүүх Оюу толгойн талд шийдвэл тэд Төрийн санд байршуулсан мөнгөө буцааж авах нөхцөл байдал үүссэн юм.
Гэтэл Засгийн газар энэ эхний төлөлтийг иргэн бүрд 300 мянган төгрөг болгоод тараачихсан. Хэрвээ Арбитр дээр унавал, Засгийн газар энэ 1.1 их наяд төгрөгийг “Оюу толгой” ХХК-д буцаан төлөх “өр”-тэй болчихсон гэсэн үг.
Тэгэхээр, Арбитрын маргаан дээр ялах эсэх нь улам анхаарал татах сэдэв болсон билээ.
Арбитрын маргаан хэлэлцээнд хөшүүрэг болж, хойшлуулав
Энэ үес Оюу толгойн хэлэлцээ үргэлжилж л байсан. Тэгэхээр Засгийн газар хөрөнгө оруулагч талыг тодорхой хэсгүүд дээр буулт хийлгэх үүднээс зорилтот арга хэмжээ авч, ажиллаж байлаа. Үүний нэг нь, Арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргасан явдал.
2021 оны дөрөвдүгээр сард, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр, Лондонгийн Арбитрын маргаанд хөрөнгө оруулагчдыг оролцогч тал болгон нэмж, сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.
Энэ ч хэлэлцээний үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Ингээд 2021 оны төгсгөлд хөрөнгө оруулагч талын тавьсан саналыг өөрсдийнхтэйгээ уялдуулж, хэлэлцээг эцэслэх үе шат өрнөсөн. Эл үес “Арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулах” тухай санал “Рио Тинто” группээс ирсэн юм.
Засгийн газар хүлээн авсан. Улмаар Арбитрын маргааны хэлэлцэх хугацааг хойшлуулж байгаад, хэлэлцээнд Дубайн гэрээг цуцлах, “Оюу толгой” ХХК-д ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх зэрэг амжилтад хүрсэн дүр зурагтай.
Арбитрын маргаанд ЗГ унавал “Рио Тинто”-д ₮1.1 их наядыг төлнө
Хэлэлцээний үр дүнг нэхэх учиртай 103-р тогтоолын зургадугаар зүйлд, “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн заалт бий. Энэ нь Арбитрын асуудлыг орхихгүй бөгөөд нөхөн төлүүлнэ, цаашид дахин ийм агуулгаар санал зөрөлдөөнд хүрэхгүй байхыг хичээнэ гэсэн утга илэрхийлж буй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюу толгойн гүний уурхайн нээлтэд оролцох үеэрээ “Арбитрын маргааныг энэ оны наймдугаар сар хүртэл хойшлуулсан байгаа. Наймдугаар сараас эхлэн хоёр тал эл асуудалд төвлөрнө” гэж мэдэгдээд байна.
Иймд хэлэлцээний үр дүнг “боож” байсан 2021 оны сүүл, 2022 оны эхэн үед маргааныг зургаан сараар хойшлуулахаар тохирсон бол, дахин 2023 оны наймдугаар сар хүртэл хойшлуулъя гэж ярилцсан нь ойлгогдож буй.
Тэгэхээр хэлэлцээнд хөшүүрэг болгон ашигласнаас гадна иргэн бүрд 300 мянган төгрөг болгоод тараачихсан татварын маргаандаа өдгөө Засгийн газар ялалт байгуулах уу, “Рио Тинто”-д ялагдаж нэгэнт үрсэн 1.1 их наяд төгрөгийн “өр”-нд унах уу гэдэг нь өрнөх хүлээлт юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд арбитрт ялагдана
чиний энэ хүсэл биелээсэй гэж би давхар хүсэхүү. хэрэв биелчих юм бол би чамайг олж аваад бөгтөр мөдноос дүүжлээд ######рүү чинь улайсаж х##сан төмөр утас шургуулж байгаад чамаас байгаа хөрөнгийг чинь авна харин дараа нь хошногоо чи өөрөө эмчлэх болно ойлговуу