Гадаад мэдээДЭЛХИЙ

Бернар Арно “Dior” загварын ордноо охиндоо шилжүүллээ

Дэлхийн хамгийн баян хүн Бернар Арно LVMH нэгдлийнхээ удирдлагын багт өөрчлөлт оруулжээ. Тэрбээр энэхүү өөрчлөлтийн хүрээнд “Dior” загварын ордноо охин Дельфинадаа хариуцуулж өгсөн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.  

Бернар Арно нийт 336 тэрбум фунт стерлингийн үнэлгээтэй “Fendi, “Louis Vuitton” зэрэг тансаг хэрэглээний компаниудыг удирддаг. Таван хүүхэд  нь дээрх мкомпаниудад удирдах албан тушаал хашдаг юм.

Дэлхийн загварын хамгийн алдртай ордны нэг “Dior”-ын жолоог атгаж буй Дельфина Арно нь энэ жил 47 настай. Компанийнхаа дотоодод нэлээд далайцтай ажил хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Бернар Арно саяхан том хүү Антуанаа LVMH нэгдлийн тэргүүнээр томилоод байсан. Дээрх хоёроос гадна 30 настай Александр Арно “Tiffany”-гийн бүтээгдэхүүн, харилцаа холбоог хариуцдаг бол 28 настай Фредерик Арно “Tag Heuer” брэндийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм.

Бага хүү, 24 настай Жан Арно “Louis Vuitton”-ы цагны салбарыг хариуцдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Smith
Smith
2023-01-12 10:08

3

Зочин
Зочин
2023-01-12 16:32

Aav bayan bol xuuxduud bayan gedeg xuuli ene ger buld xeregjij baina daa Bernard Arnaud bol xamgiin bayan bas xamgiin xaramch gedgeeree delxii dayar aldartai xun dee

Холбоотой мэдээ

Back to top button