НИЙГЭМНийгэм мэдээ
Долоон удаагийн үйлдлээр найман үхэр, адуу хулгайлжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны арванхоёрдугаар сарын 10-наас энэ оны хоёрдугаар сарын 15-ны хооронд бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж долоон удаагийн үйлдлээр найман үхэр, нэг адуу хулгайлсан байна.
Улмаар бусдад 16 сая төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийг илрүүлж, хэрэг бүртгэлтийг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц ш##анз нүүрсний үнэгүй юм байна хэрэг биш
Ямар том хэрэг вэ
Шүүгээндээ 13 тэрбум төгрөг шаазан гээд байсан хэрэг юу болсон бээ