112 сая төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ

Жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлдэг иргэдээс 112 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан бүлэг этгээдийг баривчилсан байна.
Тодруулбал, 2022 оны 6-9 дүгээр сарын хооронд есөн удаагийн үйлдлээр хулгай дээрх хэмжээний хохирлыг иргэдэд учруулсан нь тогтоогджээ. Ингэхдээ Булган, архангай, Төв болон Хөвсгөл аймагт уг хэргийг үйлдсэн байна. Энэ хугацаанд мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер, гар утас, үнэт эдлэл хулгайлдаг байжээ.
Хэргийг үйлдсэн этгээдүүд 33-35 насных бөгөөд өмнө нь хулгайлах гэмт хэргээр ял шийтгэл авч байсан аж. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Иргэд та бүхэн аялал, зугаалгаар явах, амралт, сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлээрэй.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.