Нийгэм мэдээ
Байгаль хамгаалагч мэргэжлийг аав, ээжээсээ өвлөсөн хүүхдүүдийг Унгарт сургана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзаж, оюутан сургах асуудлаар санал солилцов.
Унгар улсад суралцах 35 оюутанд МУИС-д тусгайлан анги нээж хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах бэлтгэл ажлууд эхэлсэн ба холбогдох газруудтай хамтарсан уулзалт хийж асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг сайд хүслээ.
Мөн байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилсан уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг тусгайлан хүсч, аав ээж нь байгаль, ан амьтандаа хайртай тэднийг хамгаалах хүсэлд тулгуурлаж байгаль хамгаалагчийн ажил хийдэг ба хүүхдүүд нь энэ замналаар байгаль хамгаалагч болох тохиолдол их бий гэдгийг тодотголоо.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.