Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 11 настай охин тагтны аваарын шатанд хавчуулагджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 11 настай, эмэгтэй Д тагтны аваарын шатанд зүүн хөлний өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгчээ.

Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хараа хяналтгүй үлдээхгүй байх, үлдээвэл аюулгүй байдлын санамж зөвлөгөөг тогтмол өгөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёоо хараа хяналтаа сайжруулахгүй бол хүүхдүүд бөөн аюул дунд амьдарч байна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button