IHC койны Б.Гантигийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

IHC койныг гаргасан "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн сарын 28-ны өдөр авсан билээ. Түүний суллагдах хугацаа өнөөдөр байсан юм.
Тэгвэл Б.Гантигийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас болох юм.
Хэргийг эргэн сануулахад зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлснэ "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээж буй. Зах зээлд манифуляц хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр шалгагдаж байгаа юм.
Б.Гантигийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 28-нд гаргасан билээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.