Гадаад мэдээДЭЛХИЙ

Цай-МакКартигийн уулзалт: АНУ-д хайрлуулах Тайвань Хятадыг өдөөн хатгасаар

Өмнө нь дурдсанчлан Тайвань хайрын гурвалжинд дунд оршиж байгаа. АНУ, БНХАУ болон Тайванийн хооронд үүссэн уг харилцаа олны анхаарлыг татах болсон гол шалтгаан нь Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэний АНУ дахь айлчлал билээ.

Цай-г нь Нью-Йорк хотноо өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан бөгөөд одоо Калифорнид АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай нүүр тулж, уулзаж буй. Цай энэ үеэрээ "Ардчилал аюулд орлоо" хэмээн хэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татлаа.

Тэднийг уулзалдаж байх үед "Нэг Хятад. Тайвань бол Хятадын нэг хэсэг" гэх бичгийг тэнгэрт онгоцоор Бээжинг дэмжигчид харуулсан байна.

pro-china banner

Харин Цай-гийн зүгээс мэдэгдэл хийхдээ "Тайвань өмнө нь байгаагүй сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд энэ үед АНУ-ыг хажууд буйд талархаж байна" хэмээсэн юм.

Уг айлчлалыг БНХАУ-ын талаас огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Гадаад хэргийн яам нь тус хоёр улсын хооронд ноцтой тохиролцоонууд байгаа гэдгийг удаа дараа мэдээлсээр байгаа.

Улс төрийн нөхцөл байдлаар авч үзвэл Тайванийн АНУ дахь айлчлал нь зүгээр ч нэг айлчлал биш юм. Угтаа бол АНУ БНХАУ-тай "хөтлөлцсөн" ч гараа тавихгүй дайсагнаж байгаа зураглалтай. Нөгөө талаар АНУ-ын Ардчилсан болон Бүгд Найрамдах намынхан бие биетэйгээ өрсөлдөхдөө Тайваньтай ээлжлэн уулзаж байгаа.

Товчоор бол Тайванийн айлчлал АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаанд гал өрдөх хэрэгслээс гадна АНУ доторх намуудын нэгнээсээ өрсөж буй тэмцлийн дунд гүйж яваа субъект юм.

Геополитик судлаачдын хувьд АНУ-ын хийж буй уг үйлдлийг Хятадаар тохуурхаж буй хэлбэр хэмээн харж байгаа ч Тайвань руу хэзээ түрэмгийлэх хугацааг олон нийт таамаглах гэж оролдсоор байна.

Тиймээс л Цай-гийн энэхүү айлчлал нь хүчирхэг холбоотонтой болсон гэдгээ Хятадын талд харуулах гэсэн аргуудын нэг. Энэ арга ч нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь Хятад улс АНУ-ыг Тайванийн асуудлаар галаар тоглож байна гэдгийг удаа дараа анхааруулсаар.

Энэ талаар Австралийн үндэсний их сургуулийн улс төр судлаач Вэн Ти Сун "Транзит дипломат ажиллагаа гэж нэрлэдэг энэхүү арга хэмжээ нь Тайванийн хувьд маш чухал. Олон жилийн турш Хятад улс Тайванийн олон албан ёсны холбоотныг хүчээр цөөлж, 13 болгосон. Тиймээс уг айлчлал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагад нь нийцэж байгаа гэсэн юм.

Өмнөх нийтлэлд дурдсанчлан Хятадын Коммунист нам Тайванийн ерөнхийлөгч асан Ма-г улсдаа урьсан. Энэ айлчлал нь Бээжин Тайвань руу хандсан өнгө аясыг зөөлрүүлж буй хэлбэр.

Тайваньчуудын 60 хувь нь өөрсдийгөө хятад биш тайвань хүн гэдэг бөгөөд Ма-гийн айлчлал тус улсын иргэдийн хувьд таатай бус зүйл юм. Учир нь Ма "Бид нэг хятад" гэх уриаг суртал болгодог нэгэн. Тиймээс Ма-гийн айлчлал энхтайвныг харуулах өнгө аястай ч цаагуураа Тайваньд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй.

Харин Цай-г МакКартитай уулзвал Хятадын зүгээс ямар нэгэн хариу арга хэмжээ авна гэх хүлээлттэй байсан. Өнөөдөр тэд уулзсанаар цаашид БНХАУ-ын зүгээс ямар хариу арга хэмжээ авах бол гэдэг нь олон улс судлаачдын дунд хүлээлт үүсгэж буй.

Тайвань иргэдийн 60 хувь нь ч Хятадтай мөргөлдөөн үүсэх магадлалтай хэмээн тооцоолж буй бөгөөд ерөнхийлөгч Цай-гийн айлчлалаас тэд илүү их зүйл хүлээсээр байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2023-04-07 04:23

хятадын төрөөс коммунистууд �######�ах ёстой тэгвэл тайвань эх газартай нэгдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button