НИЙГЭМНийгэм мэдээ
5 ханатай гэр хулгайлж борлуулсан этгээдийг баривчилжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт таван ханатай монгол гэр алдагджээ.
Энэ талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр 16:54 цагт бүртгэж авсан байна. Дуудлагын дагуу мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух 35 настай эмэгтэй С гэгчийн таван ханатай гэрийг 28 настай эрэгтэй С гэгч хулгайлсан байжээ. Улмаар бусдад худалдаж, борлуулсан байна.
Уг хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж, 28 настай С гэгчийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.