НИЙГЭМНийгэм мэдээ

Согтуурсан үедээ бусдыг хутгалж, гэмтээжээ

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ бусдыг хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, эл өдрийн 12.06 цагт "Бусдад хутгалуулчихлаа" гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэсэн байна.

Дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай эрэгтэй Т гэгчийг 48 настай эмэгтэй Т гэгч хутгалж, гэмтээсэн байна. Хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Бусдыг гэмтээсэн иргэн Т гэгчийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг харьяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button