Хэн санаачилсан нь тодорхойгүй тогтоолын төслийг Хуульчдын холбоо эсэргүүцлээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хууль зүйн байнгын хороо дэмжсэн энэ тогтоолын төслийг хэн гэж гишүүн санаачилсныг мэдэхгүй. Засгийн газар бол санаачлаагүй" хэмээн тогтоолын төслийг эхийг нүүр хуудастаа байршуулсан.
Энэ тогтоолын төслийн агуулга нь Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, парламентын дэргэдэх судалгаа, сургалтын хүрээнд нэгтгэх тухай. Б.Энхбаяр гишүүн "Хэн нэгэн санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээгүй шийдвэр гарж таарахгүй. Энэ бол хуулийн хулгай" гэж тодотгосон юм.
Мөн хуульч Б.Гүнбилэг ч эсэргүүцсэн байр суурь илэрхийлж, "Маш харамсалтай, ядарсан арга. Итгэж байсан зүйлс аажим биш огцом нурж байна" гэжээ.
Тэгвэл Монголын Хуульчдын холбооноос мэдэгдэл гаргажээ. Тэд Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгавал өөр нэгэн хүрээлэн байгуулахаас өөр аргагүйд хүрнэ гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.