Нийгэм мэдээ

Дархан-Уул аймагт төрөөд 5-7 хоносон нярайг эзэнгүй хашаанд орхижээ

Дархан-Уул аймагт өлгийтэй, нярай хүүхэд хаясан хэрэг гарчээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр тус аймгийн цагдаагийн байгууллагад "Авто вокзалын хажууд, эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Тус дуудлагын дагуу шалгахад 5-7 хоногтой нярайг хаясан байжээ. Нярайг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгсөн байна. Нярайн биеийн байдал хэвийн. Түүнчлэн нярайн ээжийг олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button