Нийгэм мэдээ
"Том" сегментийн 900 татвар төлөгчийг "Мобиком", "Юнител" манлайллаа
“Татвар төлөгчдийн долоо хоног”-ийг энэ жил “Цахимаар үйлчлүүлье” уриан дор зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2022 оны шилдэг татвар төлөгч ААН-үүдийг алдаршуулан зарлахаар Татварын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Б.Заяабал мэдээлэл өгсөн юм.
Татварын ерөнхий газар өнгөрсөн жилээс эхлэн ААН-үүдийг "Том", "Дунд", "Жижиг", "Бичил" гэсэн дөрвөн сегментэд хуваажээ.
“Том” сегментэд 900 ААН багтсанаас дараах 10 нь төлсөн татварын хэмжээгээр манлайлжээ:
- “Мобиком” ХХК – 62 тэрбум
- “Юнител” ХХК – 61 тэрбум
- “М Си Эс Кока Кола” ХХК – 38.9 тэрбум
- “Монгол тамхи со” ХХК – 28.7 тэрбум
- “Өсөх зоос” ХХК – 28.4 тэрбум
- “Юнивишн” ХХК – 18.4 тэрбум
- “МСМ групп” ХХК – 15.7 тэрбум
- “Рэдпаф монгол” ХХК – 26 тэрбум
- “Трансвест монголиа” ХХК – 23.8 тэрбум
- “Мак цемент” ХХК – 18.8 тэрбум
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энержи Ресурс, Болд төмөр Ерөө гол, МАК зэрэг том уурхайнуудын татварыг өндөр болгоочээ