Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бизнес, улстөрийн аль нэгийг сонгож, эхнэр нөхрөө албан тушаалаас явуулах УИХ, ЗГ-ын гишүүд

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэж эхлээд байгаа билээ.

Эл хууль батлагдвал улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт дараах янзаар байна.


Бизнес, эсвэл улстөрөө сонгох УИХ, ЗГ-ын гишүүд:

НЭГДҮГЭЭРТ: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа ААН-ийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй.

Одоогийн Засгийн газарт хэд хэдэн бизнесмен гишүүн бий. Тэдний зарим нь өөрийн, заримынх нь хамаарал бүхий хүн нь бизнес эрхэлдэг.

  • Ч.Номин-Түүний аав газар тариалнгийн бизнес эрхэлж, төрийн зээлд хамрагддаг
  • Б.Батцэцэг-Азхур, Мөнхийн үсэг зэрэг хэдн хэдэн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан бичиг хэргийн хэрэгсэл нийлүүлэх, хэвлэн нийтлэх тендерт оролцдог
  • Ж.Ганбаатар-“Камдер”, “Сээкл”, “Моннидер” зэрэг ХХК-иудаар барилга барьж, гадаад худалдаа эрхэлдэг
  • Б.Чойжилсүрэн-Хурд групп ба түүний охин компаниудаар дамжуулан барилгын бизнес эрхэлдэг

Ялгамжилбал: Ч.Номин сайдын аав нь төрөөс олгосон зээл тусламжид хамрагдсан, Б.Батцэцэг сайдын ХОМ-тээ мэдүүлсэн компаниуд төрийн компаниудын тендерт тогтмол оролцож, хамдаг. Дээрх ялгамжаар эл хоёр гишүүн улстөр, эсвэл бизнесийн аль нэгийг сонгох сонголттой тулна гэсэн үг.


Өнөөгийн парламентад гэхэд хувьдаа бизнестэй гишүүд ч цөөнгүй. Тэд тодорхой хуулийн төсөл санаачилж, улс төрийн акц хийж харагддаггүй ч, толгойлдог бизнес нь хүчирхэгжсэн гэгддэг. Тэгэхээр, энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжин баталбал, “тэд” дараагийн сонгуульд нэр дэвшвэл улс төр, эсвэл бизнесийн аль нэгийг зайлбаргүй сонгох болно.

УИХ-ын бизнесмен гишүүд:

  1. Ц.Анандбазар-“Содмонгол групп”, “Мэргэван” компаниудаараа МИАТ ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”-т шатахуун нийлүүлэхээс төрийн өчнөөн тендерт ордог.
  2. Ц.Цэрэнпунцаг-“Жем интернэшнл” ХХК спирт, архи, пиво үйлдвэрлэдэг. Үүнээс гадна зураг төсөл боловсруулах, ЦДШ ба дэд станц угсрах, ашигт малтмалын хайгуул хийх, ариутгал-халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй
  3. Ж.Бат-Эрдэнэ-Өдгөө ХОМ-д нь хувьцаа эзэмшил бүртгэлгүй ч “Наянтус” ХХК-тай хамаарал бүхий. Тус компани барилга барьж, гадаад худалдаа эрхэлдэг
  4. Б.Баттөмөр- “Ойнбирж”, “Тэс петролиус”, “Эм ойл” зэрэг ХХК-иудаар газрын тосны худалдаа болон ачаа тээврийн бизнес эрхэлдэг байна.
  5. О.Цогтгэрэл-Тэсо групп болон бусад охин компаниудаараа дамжуулан хүнсний бизнес эрхэлдэг.

Ялгамжилбал, Ц.Анандбазар гишүүний “Содмонгол групп”, “Мэргэван” компаниуд төрийн өмчит үйлдвэрийн газруудад шатахууны шахаа хийдэг. Монополь явж ирсэн нь нууц биш. Харин Б.Баттөмөр гишүүний "Тэс петролиум" ч "Эрдэнэс Тавантолгой" ХК-нийн шатахуун нийлүүлэх тендерт хэд хэдэн удаа оролцож байсан нь ил болсон байдаг. Мөн О.Цогтгэрэл гишүүний компаниуд хөгжлийн банкны зээлд хамрагдсанаар тэрбээр сонсгол гэрчээр дуудагдсан удаатай.


-Эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагчид нь төрд даргын суудал хашигчид-

ХОЁРДУГААРТ: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно.

Эл заалтаар эхнэр, нөхөр нь төрийн албан өндөр дээд албан тушаал хашдаг УИХ, ЗГ-ын дараах гишүүд хамаарч байна.

  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар, хүү Б.Мөрөн нь Монголбанканд хэлтсийн даргаар
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын даргаар
  • Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар 
  • УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Ундрал Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар 
  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа Нидерландаас Монголд суух Өргөмжит консулаар
  • Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн нөхөр Дэрийлаагийн Бат-Эрдэнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн даргаар 

тус тус ажилладаг.

Хуульд: эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэж оруулж ирж байгаа тул дээр гишүүдийн хамаарлуудыг ч дотор нь ялгамжлан ангилах шаардлага гарч буй.

Ялгамжилбал: МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэр, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн нөхөр гэсэн хүмүүс шууд хамаарлын ангилалд багтаж байгаа юм. Хуулийн эл заалт батлагдвал өөрсдөө улстөрд үлдэх үү, эхнэр нөхрүүдээ төрийн албан тушаалаас явуулах уу гэдэг сонголт хийнэ гэсэн үг.

Гэхдээ эл заалт хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэнэ гэдгийг зарим хуульчид хэлж байгаа билээ. Эхнэр, нөхөр нь УИХ, ЗГ-ын гишүүн байлаа гээд гэр бүлийнхнийх нь албан тушаал хаших, ажил хийх эрх чөлөөг нь шууд боомилж, нийгмээс тусгаарлаж болохгүй гэдэг өнцөг гарч ирж байгаа юм.


Мөн энэхүү хуулийн үйлчлэл

  • УИХ-д суудалтай намын дарга нар,
  • Үндсэн хуулийн Цэцийн гишүүн,
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч,
  • Улсын Ерөнхий прокурор болон
  • Төрийн албаны зөвлөл,
  • Монголбанк,
  • Сонгуулийн ерөнхий хороо,
  • Авлигатай тэмцэх газар,
  • Тагнуулын ерөнхий газар,
  • Цагдаагийн ерөнхий газар,
  • Гаалийн ерөнхий газар,
  • Онцгой байдлын ерөнхий газар,
  • Татварын ерөнхий газар,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар,
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар,
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
  • Иргэний нисэхийн ерөнхий газар,
  • Ашигт малтмал, газрын тосны газар,
  • Үндэсний геологийн алба,
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг УИХ болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд ч хамаарна.

Тиймээс бид дараагийн цувралаар эдгээр байгууллагуудын бизнес, албан тушаалын хамаарлуудыг хүргэх болно.


Өмнө нь бид хувьдаа бизнестэй Засгийн газрын гишүүдийн агуулхаарх Улс төр үү, бизнес үү: Л.Оюун-Эрдэнийн өгөх сонголтоор Б.Батцэцэг, Ч.Номин сайд нар "явна" нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-10 08:55

Б.Чойжилсүрэн бол хамгийн түрүүнд сайдын суудлаа өөрөө өргөдөл өгөн чөлөөлөгдөх ёстой. Бизнес нь хашиж байгаа �##�бан туша�##�д нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа хамгийн том зөрчил, �##�даа. Хуулийн бүх хэлбэрийн зөрчил. С.Бямбацогт замын "Алтайн зам" гэх компанитай. Ядахдаа сэлгэн томилж болно доо Данхаа. Ч. Номин бол тэнцэхгүй дээрээс нь мөнгөөр сайд болсон. Б.Батцэцэг бол өө харсан хүнд л гэхээс нээг их харш юм �##�га

иргэн
иргэн
2023-05-10 16:18
Reply to  Зочин

Батцэцэг бол жинхэнэ будлиаэны эзэн шүү. Нам харг�##�захгүй цаагуураа найз�##�ж, наймаа хийдэг МАНАН.

Зочин
Зочин
2023-05-10 09:09

Чойжилсүрэн өөрийн барилгууддаа хамгийн түрүүнд дулаан өгөх нь тодорхой. Тэгэхээр хамгийн том ашиг сонирхлын зөрчил. Ядаж ганц цахилгаан станц барьчихаасай.

Зочин
Зочин
2023-05-10 09:50

Хэзээ ч хэрэгжихгүй ийм б�##�ай юм яаж тархи толгойд нь орж ирдэг байнаа. Өөр компани байгуулаад л болоо биз дээ. Тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм бодож олж байх юм. Хувь хүний хувь мундаг хүн байхад аав ээж, ах дүүгээсээ болоод дарагдаж амьдарна гэдэг шударга ёс мөн үү? Энэ одоо шударга ардчилсан нийгэмд байж болох үзэгдэл мөн үү? Зүгээр л хуулиа яс мөрдүүлээд ажлаа хийж чадаж байгаанууд мерит зарчмаараа шударгаар дэвшдэг нь дэвшээд чадахгүйнууд нь хариуцлагаа хүлээгээд амьдардаг нийгмийг бүтээж болохгүй л юм байхдаа. Энэ хачин юм чинь явж явж юунд ч хүргэж магадгүй л байх шүү. Ард түмнийг Монгол ялна гээд хооронд нь хагар�##�дуулсан. Одоо гэр бүл ах дүү нарыг хооронд нь хагар�##�дуулах бодлого яваад байгаа юм биш биз дээ. Энэ ер нь яг хаанахын захи�##�га яваад байнаа л гэж хардмаар болж байна шүү.

Зочин
Зочин
2023-05-10 10:38

Бүгд с�##�цгаа, тангараг тасарцгаа тэгвэл ажлаа хийнэ.үгүй бол утгагүй хуулиар утгагүй амьдарна

Зочин
Зочин
2023-05-10 11:11

Эхнэр, нөхөр нь УИХ, ЗГ-ын гишүүн байлаа гээд гэр бүлийнхнийх нь �##�бан туша�##� хаших, ажил хийх эрх чөлөөг нь шууд боомилж, нийгмээс тусгаарлаж байгаа юм биш. Харин �##�бан туша�##� авлига нөлөөллийн бусад гэмт хэрэг үүсэхээс сэргийлж байна.

Зочин
Зочин
2023-05-10 16:38
Reply to  Зочин

Ugaasaa khuulia bielyyleed, chadvartai khymyysee tomilood yavdag bol odoonii ene ergyy khymyys said darga bolj chadakh ch ygyi bsan. Bolson bailaa ch shudarga khariutslagiin togtoltsootoi bsan bol ene ajlaa khiij chaddaggyi said darga nar bygd khusagd'chikhsan baikh yostoi. Khuuli sain kheregjdeg bol akh dyy khamaatan sadnaaraa darga bolson ch avilga kheel khakhiul ugch avakhaasaa aidag baikh yostoi biz dee.

Зочин
Зочин
2023-05-10 11:13

Хэн дэмжсэн дэмжээгүйд л хамгийн их анхаарч дэмжээгүй этгээдүүдийн тухай мэд ...

иргэн
иргэн
2023-05-10 16:16

Зөв зүйтэй сан�##� байна шүү, өөрөө сайд болчихоод нөхөр нь/эхнэр нь компанитай нэрээр төсөл юм хум шааагаааад олон жил явж байгаа нөхдүүд их байна. Шударга өрсөлдөөн энэ хүрээд байхгүй болсон.

иргэн
иргэн
2023-05-10 16:20

Энэ зурган дээр байгаа нөхдүүдийг л бүгдийг нь учлыг олчиход монгол улс овоо цэгцрэх байх аа, дандаа манай том компаниудын нууц ноёд байна ш дээ,

Зочин
Зочин
2023-05-10 20:04

Монгол улс л энэ мэт хулгайч луйварчдыг өргөмжлөөд байгаа бус уу

Зочин
Зочин
2023-05-11 00:31

24 онд бүгд жагса�##�таар буцаад л ороод ирцгээнээ

Зочин
Зочин
2023-05-11 07:40

Аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, элий б�##�ай тиймгэр бүлүүд төрд ажилладаг болох нь. Хамаатнууд нь бүгд шархаданд хэвтээ бол хамгийн сайн гэж үзнэ

Зочин
Зочин
2023-05-11 08:07

Нидерландийн өргөмжит консул нь Монгол улсын засгийн газар, болон манай төрийн �##�банд огт хамаар�##�гүй бөгөөд, Нидерландийн вант улсаас төлөөлүүлэн томилогдсон �##�ба болно. Урнаа шүлэгээ бичээд, өөрийгөө боловсруулаад, мэдээ мэдээлэл сайн уншиж байгаад РЕДАКТОР энэ тэр болбол яасан юм бэ! Арай жул юм аа,

бах
бах
2023-05-11 09:26

маш зөв сан�##�ыг гаргасан байна энэ ерөнхий сайд чинь, харин хэрхэн хэрэгжихийг харах л үлдэж байна даа ард иргэд бидэнд

зочин
зочин
2023-05-11 15:17

Хотгор шанаг �######�.

УССӨ
УССӨ
2023-05-12 11:39

НЭГ Ч ХУЛГАЙЧ ЯВАХГҮЙ. МӨРИЙЦСӨН Ч АЛДАХГҮЙ.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-05-15 08:09

ийм байд�##�тай төрийн �##�быг хувийн хэрэгсэл болгож давуу эрх эдэлж байгаа нь муу тийм учраас шууд бүгдийг нь х�##�ах хэрэгтэй тэгээд ард иргэдээс мэргэжлийн сонгон ш�##�гаруул�##�т хйих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button