Гадаадын хэвлэлд: Ромын Папын Монголд айлчлах шалтгаан бол БНХАУ

"Reuters" мэдээллийн агентлагт нийтэлсэн манай улсын талаарх мэдээллийг орчуулан хүргэе
Ромын Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлахаар болсныг Ватикан мэдэгджээ.
Хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни энэ талаар бямба гарагт мэдээлсэн юм. Тэрбээр "Айлчлалыг тус улсын Ерөнхийлөгч болон католик шашны төлөөлөгчдийн урилгаар хийх бөгөөд ойрын хэд хоногтоо дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" хэмээлээ.
Францис Монголд айлчлах талаараа өнгөрсөн хоёрдугаар сард Африкийн орнуудад айлчлаад буцах замдаа сэтгүүлчдэд мэдээлсэн байдаг. Тэгвэл эл айлчлал нь намар болохоор төлөвлөгдөв. Тус улсад адис хүртсэн католик шашинтай иргэн ердөө 1300 байдаг билээ.
Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь өөрийгөө шашин шүтлэгтэй хэмээн тодорхойлдог бол үлдсэн нь шүтлэггүй гэж үздэг байна. Шүтлэгтэй нийт иргэдийн
- 87 хувь нь өөрсдийгөө буддистууд
- 5.4 нь лалын шашинтнууд
- 4.2 хувь нь бөө мөргөл
- 2.2 хувь нь христэд итгэгчид
- 1.1 хувь нь бусад шашныг дагагч хэмээн тодорхойлдог.
Хэдийгээр бусад улс оронтой харьцуулахад Монголд католик шашинтнууд бага хэдий ч Ватикан улсын хувьд ач холбогдол өндөртэй улс. Учир нь Монгол Хятадтай хил залгаа оршдог учраас тэр. Тэр ч утгаараа Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг зорьж буй нь энэ айлчлалтай холбоотой юм.
Католик шашинтнууд цөөнх байдаг газруудад айлчлах нь "дэлхий, нийгмийн гадна орхигдсон хэсэг" гэж нэрлэдэг хүмүүст анхаарал хандуулах түүний бодлогынх нь нэг хэсэг билээ. Гэсэн хэдий ч 1.3 тэрбум гишүүнтэй Ромын Католик сүмийн тэргүүний суудалд 10 жил суухдаа Баруун Европын ихэнх нутагт очиж үзээгүй юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн юм. Маренго өнгөрсөн сард Ромд очсон бөгөөд Паптай уулзаж айлчлалын талаар ярилцжээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хогоор яаадгий
Зайлаа