Чөлөөт нйитлэлч

Т.Баярхүүгийн "Итгэл зүй" нийтлэл: Бидэнд өөрийн гэсэн итгэл байхгүй болсон

Eguur News агентлагийн "Чөлөөт нийтлэлч" буланд Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нэгдлээ.

Түүний "Итгэл зүй" нийтлэлийн хоёрдугаар хэсгийг хүргэж байна.

Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.


Эртний Монголын :

1.Амь зүй

2.Итгэл зүй

3.Гурамсан сэтгэхүй нь:

Их эзэн Чингис хааны ертөнцийг төвхнүүлсэн “Ил нууц” мөн.


...

Хэн нэгэн монгол хүн ямар нэгэн ухаан эрдэм яривал итгэх нь бүү хэл үнэмшихгүй, “Гадаадын ямар ухаантан ингэж хэлсэн байна, аан? Сократын, Аристотелийн, Марксын, Гегелийн, Фройдын, Сартрын, Буддын, Зонхавын, Мильтон Фридманы, Жеффри Саксын онол үзэлд тийм юм байхгүй шүү” гэх. Уг нь Чингисийн монгол биш Монголын Чингис хаан биз дээ. Чингис хааны агуу түүх ухаанд хүн төрөлхтөн итгэж судлах атал үр хойчис бид нар нь үл ИТГЭН харийн хэнд ИТГЭХ-үү хэмээн мунхран самуурцгаах нь эмгэнэлтэй, үр дүн нь өнөөдрийн гутамшигт ядуу зүдүү тарчиг амь зуух төдий ӨР-ндөө баригдсан шившигтэй амьдрал. Монголын ЧИНГИС хаан гээд бүтэн биеийн хөргийг нь, бүрэн билэг сургаалыг нь дэлгэрүүлэн нээж шүтвээс үндэстэн угсаатанд маань хүч нэмэгдэж сэрж-сэхээрч-ухаарцгааж , хөгжин -дэвжин -дэгжих юм. 

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие “Эртний Монголын гүн ухаан” судлаачийн хувьд Их хааны дээрх гурван “ Ил нууц” (Хүн ухаан-Гүн ухаан-Онол)-аас эхний удаад “Итгэл зүй”-г нь сонгон, та бүхэн маань “Өнөөдрийнхөө амьдралдаа ОНОШ-ГАРЦ-ШИЙДЭЛ болгон хэрхэн ашиглаж хэрэглэж үр дүнд хүрэх вэ” гэсэн бодит амьдралын хэрэглээ утгаар нь тайлж, тайлбарлан түгээх зорилгоор цувралаар бичиж, таниулахаар эхлүүлж байна.

Үүнд: Монгол улсын ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ-н айл өрх болгон их эзэн хаан ЧИНГИС-ийнхээ хөргийг залж шүтэж байх тухай зарлиг нь түүхэн ач холбогдолтой чухал шийдвэр болсныг онцгойлон дурдах нь зүйтэй.  Цаашид дараагийн шатанд үргэлжлүүлэн өргөжүүлж их эзэн хааныхаа ИТГЭЛ ЗҮЙ-н ухааныг судлах нь бид бүхний мухардлаасаа гарах гарц, ирж буй хөгжин хүчирхэгжих цагийн эхлэл болно.

Бид өөрсөддөө ИТГЭХ-ээ больсон. Бид аав ээждээ ИТГЭХ-ээ больсон. Бид өвөг дээдэстээ ИТГЭХ-ээ больсон. Бид үүх түүхэндээ, өв соёлдоо ИТГЭХ-ээ больсон. Бид бие биендээ ИТГЭХ-ээ больсон. Бидэнд өөрийн гэсэн ИТГЭЛ байхгүй болсон.

Өөрийн гэсэн ИТГЭЛ-гүй төр, толгойгүй хүнтэй адил болдгийг гайхамшигт түүхтэй атлаа гутамшигтад хувирсан өнөөгийн монгол орны нүүр царай харуулна. Их эзэн ЧИНГИС хаан маань өвөг дээдэстээ, өөртөө, ирээдүйн хойчис бидэндээ ИТГЭЖ байсан учраас дэлхийн түүхийг бүтээж их монгол улсыг бид нарт өвлүүлэн үлдээсэн билээ. Харин бид их хааныхаа ИТГЭЛ-ийн өвийг үл тоомсорлон үл авснаар, харийн тоглоомын ИТГЭЛ-үүдэд үнэмшсэнээр нэгдсэн их Монгол улсаа тарж бутарсан жижигхэн Монгол болгов. Монголчуудын ИТГЭХҮЙ ухааны эргэлзэл үгүйлэл эндээс эхлэнэ. Тэр үгүйлэл эргэлзэл ямар нэгэн харийн тоглоомын ҮЗЭЛ-г биш өөрсдийн тэмүүлэл тайлал, жинхэнэ үнэн Монгол ИТГЭЛ-ээ хайж байна. Бид олохыг хүсэхгүй, огт ойшоохгүй арцалдсаар л.

Харийн янз бүрийн олон ИЗМ, ҮЗЭЛ-үүдээр цэцэрхэн маргалдах алиа салбадай шиг өөрийн ухаангүй жижигхэн монгол хэнд ч үл тоогдоно. Хөгжлийн гол үзүүлэлтүүдээр манайх дэлхийд хамгийн сүүлийн байруудыг эзлэж байгаа нь харийн олон ҮЗЭЛ-үүдэд хярамцаг болсны л гай. Их эзэн хаан ЧИНГИС маань өвөг дээдэстээ, өөртөө, ард түмэн ,дайчид,өрлөг жанжиддаа болон ирээдүйн хойчис бидэнд ИТГЭЖ,  төр ба ард түмний хоорондын хамтын ИТГЭЛ-СЭТГЭЛ-ЗҮТГЭЛ-ээр их Монгол гүрнийг цогцлоосон атал харийнхны тоглоомын ИТГЭЛ-үүдэд үнэмшсэнээр бутарсан жижигхэн монгол болсон эмгэнэл. Монголчуудын ИТГЭХҮЙ ухааны эргэлзэл үгүйлэл эндээс эхлэнэ.

Тэр үгүйлэл эргэлзэл ямар нэгэн тоглоомын ҮЗЭЛ биш өөрсдийн тэмүүлэл тайлал, жинхэнэ үнэн монгол “ИТГЭЛ”-н хайлт байх ёстой. Бид олохыг хүсэхгүй, огт ойшоохгүй арцалдсаар л. “ИТГЭХҮЙ”-нь нэгэн бодот зүйлд төвлөрсөн төрөлх агуулга утга төдийгүй, сэдэхүйн төлөвлөлт зорилго чадвар, ирээдүйд чиглэж онохуйд тэмүүлсэн замчлал, түүнд хүрэх тэвчээр, мэдэх чадах бүхнээ хандуулах шүтлэг, бишрэл төвлөрөл мөн. Өнгөрсөн цагийн түүх бүхэн ямар нэгэн “ИТГЭЛ”-ийн үр дүн бөгөөд, одоо цаг бас ямар нэг “ИТГЭЛ”-ийн оршихуйн байдал, хүн болгоны, өрх бүрийн, баг сум, аймаг, хот, улсын сайн сайхан төгс төгөлдөр байхуйн төлөөх “ИТГЭЛ”-ийн төрх байдаг.

Өнөөдрөө өөдтэй өнгөтэй байлгаж ирээдүй хойчийнхоо тулд илүү Жаргалан, Баясгалан, Үзэсгэлэн, Сэргэлэн, Амгалан байлгахуйн төлөөх хүсэл мөрөөдлөө Монголчууд “ИТГЭЛ”-ээ болгодог. Энэ бол “БИ” хаа байна? тэнд үнэн байдаг хувийн “ИТГЭЛ”. Монгол хүн , Монгол үндэстэн нэгэн “ИТГЭЛ”-тэй шүтлэгтэй байх ёстой өнөөдрийн үгүйлэл. Хүний дотоод чанарыг Сурган хүмүүжүүлэх, Сэтгэл зүй, Сэтгэц зүй, Гоо зүй, Ёс зүй, Гүн ухаан зэрэг олон эрдэм ухаан, янз бүрийн үзэл санааны онол хэмжүүрээр судласаар ч хамгийн гол ноён нуруу “ ИТГЭЛ ЗҮЙ”-н ухаанд анхаарал хандуулаагүй , хайхраагүй, тусхай шинжлэх ухаан болохыг тодруулаагүй нь хүн төрөлхтний үндсэн алдаа ч байж магадгүй. Ингэснээр хүний ертөнцийн түүхийн хувирал, хөгжлийн жам ёс төдийгүй угсаатан үндэстний нийтлэг төрх, ёс зүй, өөрмөц гүн ухаан, соёл, ахуй амьдралын дотоод мөн чанарын агуу тэмүүлэл, онцлог мөн чанарыг танин мэдэх боломжгүйдэж , сэдэхүйн бүх сэдэв зэрэмдэг таамаг байдалтай. Их хаан эзэн ЧИНГИС МААНЬ “Их Монгол” гүрнээ ямар “ИТГЭЛ”-ээр яах гэж буй болгосон, яагаад зөрчилдсөн, тэмцсэн, ялсан бүх хариулт гаргалгаануудыг тун бүдүүн баараг байдлаар төсөөлж дүгнэж иржээ.

Юунд итгэсэн юм бэ? Эсвэл юунаас болоод үнэмшсэнгүй вэ? Яагаад найдаж болохгүй гэж? Ямар учраас хууртагдав? Үнэхээр хүний амьдралын алхам бүхэн энэ мэт асуулт дээр гишгэж, хариулж, алдаж онож аж төрдөг. Адгийн наад зах нь нар хүртэл хуурна.

“Өглөөний нарыг наранд бүү бод. Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод”. Энэ байдал “ИТГЭЛ” биш эргэлзээ юм байна. Нарны шинж төлөв надтай ч юм уу байгальтай үдээс хойш муудалцах юм байна. Өнөөдөр би жаргавч нөгөөдөр модоо барьж магадгүй юм байна…

Монголчууд “ИТГЭЛ ЗҮЙ”-н далай баян судлагдахуунтай, дэлхийн соёл түүхийн нэгэн үеийг төлөөлөх дуурссан алдар гавьяатай атал өдий хүртэл энэ гайхамшгаа яагаад тодлон судлаагүйд гайхал төрж, хохирсон гарзаа бодхоор өөрийн эрхгүй эмгэнэх. Нүүдлийн соёл иргэншлийг манлайлсан, ази төрхтний өвөг овог болдог ноёлог угсаатан, морин дэл дээр довтолгон тойгтныг сөхрүүлж толгойтныг бөхийлгөсөн тэр хүчирхэг ард түмэн юунд “ИТГЭЖ” хосгүй түүхээ мөнхөлсөн юм бол?

 Үрс хойчоо гэсэн ИТГЭЛ-СЭТГЭЛ-ЗҮТГЭЛ -ийн гурамслал зангидсан өвөг үеэс өртөөлсөн “ ИТГЭЛ”-ийн түүх чухам юу нууцлан хадгалж бидэнд нандигнал болгон дохиолсны шинж тэмдгийг тайлах байтугай эс анзааран харийн ҮЗЭЛ-үүдэд үнэмшин хуурагдаж мухардсаар ягтан доройтсон, ядран тамирдсан ийм байдалд хүрчихэв?. Бид сүүлийн хэдэн зуунд буруу хуудуу харь ҮЗЭЛ-үүдэд үнэмшин өөрийн үнэнгүй болж түүнийхээ үйлийн үрийг эдлэж байгаа юм биш биз?.

Бид өнөөдөр хэнд ИТГЭЖ юунд зорьж байна вэ? Ерөнхийлөгч ч бай, ерийн нэг хог дээрээс шил цуглуулагч ч бай ямар нэг юм хумслахгүй, нууж хаах булхайгүй шударга байгаад та “ИТГЭХ” үү? Иргэн ч юм уу төр улс, тодорхой хэлэх “ИТГЭЛ”-гүй байгаа юм бол бид хаашаа юунд зорьж амьдарч байгаа юм бэ? Улс орны “ИТГЭЛ” хаана юу байна? Хаашаа алга болчихов оо? Хэн буруутай юм? 100 залуучууд дундаас санал асуулга авахад 70%-нь монгол орондоо сайхан амьдрах “ИТГЭЛ” алга , гадаадад ямар нэгэн аргаар гарсан нь дээр гэж хариулжээ!

Энэ эмгэнэлийг яаж засаж залруулж эх орондоо тогтох “ИТГЭЛ”-тэй болгох юм бэ? Бага ч гэсэн “ИТГЭЛ” байгаа бол түүнийг “ҮНЭН ИТГЭХҮЙ” болгох ямар арга зүй, баримт номлол дэлгэж чадах вэ? Ерөнхийлөгч нь хэрэгт ороход зөвлөхүүд нь, сайдууд нь шударга үнэнч гэж нотлохоор өмгөөлөн хууль ёсоор “ИТГЭЛ”-тэй тэрсэлдэх “ИТГЭЛ” бий юү? Өөрсдөө ямар нэгэн булхайтай буруутай учраас амаа жимийн айж суух нь дээр үү? гээд л “ИТГЭЛ”-ээр уялдаагүй хэврэг хүмүүс ба тогтолцоо сүйрэлд хөтөлсөөр.

Түүх хэл соёл маань харийн “ИТГЭМ-ээргүй бидэнд үнэмшүүлсэн ҮЗЭЛ-үүд зүйлүүдэд эзлэгдэн эндүүрэл буруудал газар авч Монголоо алдаад байгаа учир “ИТГЭЛ”-тэй түүх, эрдэм ухаан, соёл уламжлалыг хайж энэ асуудлыг өргөн цараанд авч үзэхийг би санал болгож “ИТГЭХҮЙН УХААН-ы үнэнийг хайж, та бүхнээ ч хамт хайлцаач, хамтдаа олж сэрээж түгээж дэлгэрүүлж хүчирхэгжин хөгжицгөөе л гэж байна. Лав л Монголчууд “Амьдрал бол тэмцэл” гэх өрнийн тэрсэл хийрхэл, “Амьдрал бол зорилго” гэх одоогийн албархал, “ Амьдрал бол жаргал” гэх онолын өрөөсгөл, “ Амьдрал бол зовлон” гэх шашны номлол алиныг нь ч онцхойлж байгаагүй нь цаг хугацаа түүхийн орон зайгаар батлагдана. Өнөөгийн монголчууд тийм цэцэрхэлд ИТГЭХ ГЭНЭЧҮҮД биш, гэхдээ ЭРГЭЦҮҮЛЭХ ХЭРСҮҮЧҮҮД ч бас биш, ЭСЭРГҮҮЦЭХ ХАШРУУД ч биш. Ёстой л харийн ямар ҮЗЭЛ -үүд хаа байна хэмээн хайсан ийш тийш сээтэгнэж соотгоносон хүмүүс болж хувирч. Өөрийн гэж ӨМЧЛӨХ үнэн “ ИТГЭЛ” -гүй болсных.

Иймээс өөх ч биш булчирхай ч биш болоод , дэлхийн хөгжлөөс хоцроод холдоод байгаа. Монголчуудын “АМЬ” гүн ухаанд суурилсан “ИТГЭЛ” , хүний “МҮС” шингэмэл үйл амьдралын ухаалаг баатарлаг түүх нь дээрх мөчөөрхөл цэцэрхэлүүдийг няцаадаг. “МҮС” гэдэг нь нумны сумыг хийдэг шулуун мод. Хүний “МӨС” гэх хүйтэн утга биш, хүний “ МҮС” гэх шулуун чанар. Өвөг дээдэс маань “ ИТГЭЛ” удамшлын “АМЬ” агуулсан эрдэм ухааны дотоод түүхээ бидний үе рүү өртөөлөөд үлдээсэн. Бид түүнийг нь хайхрахгүй,хайхгүй, эрээд олохгүй, гадаад номлол ба номлолоо тайлбарлах гадаад багш болон дотоод шавь нарт нь найдах ганц мунгинасан “ҮНЭМШИЛ”-тэй хоцорч? Энэ сэрдлэг хайн хэлэлцэх хойшлуулшгүй сэдэв, шамдан судлах эгзэгтэй асуудал мөн. “Айл хүний амь нэг, Өөдлөх айлын үг нэг”, “Өсөх малын зүс нэг, үрээр өнөр үрээгээр баян” гэх мэт өвөг сургаалууд юу номлов? Монголчууд бид “АМЬ” нэг биш нам намаар талцаж тус бүр нэг харь “ҮЗЭЛ” номлолыг үнэмшүүлэх гэж ард олноо хагалж, бутрааж байна.

Түүгээр барахгүй өөр өөр харь хүн ба номлолуудыг түшсэн нь хэнд, юунд ашигтай ямар үндэстэй “ИТГЭХҮЙ” гээч вэ? Оюу толгойн алт эрдэнэсийг харь эзэн хувьдаа авав гэлцэвч бид бүгд тэр эзэнд “ ИТГЭЖ” байгаа юу? Түүнийг бидний баялагт эзэн байх ёстой этгээд мөн гэж “ НАЙДАЖ” байна уу? Гэтэл түүнд “ ИТГЭ”-сэн хэдхэн эрх мэдэлтэн юу гэж хариулдаг билээ? Монголчууд үндсэн хуулийн заалтаараа эзэн нь юм бол яагаад “Юмны эзэн сумны занги” атлаа 34%-н ашиг өөрийнхөө баялгаасаа горьдож харь эзнийг царайчлах болов? Тэднээс авсан өрөндөө тэдний бид нарт хувиарлах “АШИГ”-г нь суутгуулаад бүр өшөө хэдэн үеээрээ төлж барахгүй “ӨР-тэй үлдэх шийдэл яахаараа тухайн ОЮУ ТОЛГОЙ-н гэрээг зурсан тухайн үеийн эрх баригчдад “ ИТГЭЛ”-ийн дээд хөгжлийн гарц болж харагдаад байгаа нь “ЭХ ОРОНЧ ИТГЭЛ”-үү ? Эсвэл суудлаа ашиглаад суга баяжсан хувийн шунахайрал уу? Өнөөх л өглөг хишиг өгөөш хахуульд автагсдын үнэн яагаад өнөөдөр нийт Монголчуудын “ИТГЭЛ” болж хувирах гээд байнаа?

 Ийнхүү “ИТГЭЛ” гэх агуу далд хүчний өв их эрдмийг ил болгон дэлгэхгүй байгаа нь өнгөрсний бахархалт түүхээ үнэн зөвөөр ухах зорилгод мөнхийн төвөг учруулах шалтгаан болж, үндэс угсаагаа гэх удамшлын сэтгэлгээ улам сарних, төр гүрнээрээ ирээдүйн төрөлх бодлого үгүйдэн даяаршлын хөлд үрэгдэх аюул нүүрлэж байгааг өнөөдөр л сэхээрэх ёстой. Бид харь “ҮЗЭЛ”, гадаад хүний хөндий үгэнд биш, Монгол халуун ухаан, төрөлх улс орныхоо амин ирээдүйд санаа нэгдэн “ИТГЭХ” ёстой биз дээ? Хэн “ИТГЭЛ”-дээ үнэнчээр зорино тэр оройд нь гарахаа байг ямар ч гэсэн бусдаас арай илүү өгссөн байх үнэн л юм сан. Хүнд адгууслаг шинж, араатанлаг төрх хадгалагдаж байдаг ч удамшлын ОЙ САНАМЖ-ОЙ УХААН-ОЙ БИЛЭГ мэдээллээ бусад амьтдаас илүү эргэцүүлэн ухаарах чадвартай  учраас үйл амьдрал түүх намтрын хамгийн гол хөтөч “ИТГЭЛ”- ээ ХАЙРЛАХ-ХАДГАЛАХ-ХАМГААЛАХ ёстой. Яагаад гэвэл адгуус араатан амьтад ч үр төлөө үүр нутгаа хамгаалах зөн совингоо алдаагүй байна. Зээр алтайд гарч, булга талд гүйгээгүй, буур ой хөвчид орж, буга говьд идэшлээгүй. Будда, Христ, Мухаммед алины нь ч номлолууд зовж байж тухайн цагийнхаа “ИТГЭЛ”-ийг олсон болохоос жаргаж байж шүтэгдээгүй. Үүнтэй ижил их эзэн ЧИНГИС хаан маань ч өсөх наснаасаа үхэл тоссон бэрхшээл дундуур Хөх Монгол гүрнээ хойчийнхоо төлөө цогцлоох гэж борви бохисхийх завгүй зүтгэсэн.

“ИТГЭЛ ДЭЭД ҮНЭН, ИДЭЭНИЙ ДЭЭД СҮҮ” гэх эртний мэргэн сургаалыг тунгааваас их хааны “ ИТГЭ”-сэн үнэн өнөөгийн Монгол орон мөн өө дөө? Тэр хүн л ийм өндөр “ИТГЭЛ-ээр зориглон зүтгээгүй сэн бол Монгол улс, эх орон,  Монгол хүн гэж үлдэх ч байсан уу? Манж шиг уусаад дуусах ч байсан уу? Энэ үнэхээр эргэцүүлүүштэй бодомж. Хар ухаан, эр зориг, өш хонзонгоор их түүхээ бүтээсэн гэхэд хэн ч үл “ИТГЭХ” буй заа. Тэд юунд “ИТГЭЖ” мориндоо дөрөөлөв өө?

Дэлхий нийт ЧИНГИС хааны маань түүхийг эерэгээр үнэлдэг учраас 1001-1999 оны хооронд төрсөн хүн төрөлхтөн дотроос “Мянган жилийн манлай суутан”-аар тодруулсан атал бид баярлаж дурсахаас илүү юу ч хийхгүй яагаад хоосон гиюүрээд байцгаах юм? ЧИНГИС хааны ялалтанд ид шид биш өөр ямар нэг хүчин тусласан л байж таарна. Тэр ивээн тэтгэгч нь хэн юу байв аа? “ИТГЭЛ” гэсэн ганц үгээр хариулах удамшил, өвөг дээдсийн дээд язгуур МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧ биш гэж үү? Морин дэл дээрээс дэлхийд мандуулсан түүх алдар суу нь “ИТГЭ”-мгүй хардлага,сэжиг,басамжлал агуулаад судлал нь ч түүхий байгаа нь “ИТГЭЛ” гэх хийдэм гэмээр агуу ухагдхуун ойлголтыг өвлөж удамшуулан ХАЙРЛАЖ-ХАДГАЛЖ-ХАМГААЛАХ ухааны сэдэл ч үгүй хоцорсны балаг уршиг. Монголчууд бил суут их хааныхаа талаар хүн төрөлхтнөөс илүү юм мэдэхгүй, нэрийг нь хэлэх зургийг нь зурвас хараад өнгөрхөөс өөр юмгүй хийрхсээр байна.

 Бид ГУРАМСАН сэдэхүйт өвөг онолоо мартсан, олон түмний дунд түгсэн хоосон дундуур хоёрт дургүй, бас хэтрүүлэх цалгиахыг цээрлэдэг “ДҮҮРЭН ЧАНАР”-ын онол бэлгэдлийн гүн ухаанаа гээсний уршгаар өвөг “ ИТГЭЛ”- ээ алдаж юм болгоныг бич шиг даган дууриасан өөртөө “ Толгойгүй” , өрөөлдөө “ ИТГЭЛ”-гүй өчүүхэн ард түмэн болж хувирч. Монголчуудын “ИТГЭЛ” гэж хаана юу байна? Бусдад “ИТГЭГ”-дэх юу байна? Улс төрийн намууд уу? Ардчилал уу? Ерөнхийлөгч үү? Ерөнхий сайд уу? Их хурлын гишүүд үү? Байгалын баялаг мал сүрэг үү? Үгүй ээ зөвхөн удамшсан “ИТГЭХҮЙН УХААН –ЭРДЭМ” !

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2023-06-12 17:27

Энэ чинь луухаан аавтай гэсэн үү.

Зочин
Зочин
2023-11-29 18:42

Haihamshigtai Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button