СПОРТ

Боскчид олон улсын А зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцлоо

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 6-11-нд болсон “Санкт-Петербургийн Губернаторын цом” олон улсын боксын А зэрэглэлийн тэмцээнээс манай боксчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Үндэсний шигшээ баг Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний  084-р анги,"Их хэнгэрэг"-ХХК-ийн тамирчин спортын мастер Х.Энхмандах 52 кг-ийн жинд ОХУ, Бразил Азербайжан, Мавритани улсын боксчидтой өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн Азийн наадам болон Ази тивийн аварга үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо,"Ажнай" ХХК-ийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 64 кг-д ОХУ-ын боксчидтой хүч үзэн хүрэл медаль тус тус хүртлээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button