Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленський НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцов

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Их Британийн Брюссель хотод болж байгаа. Тус уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський оролцсон аж.

Зеленський НАТО-гийн албан тушаалтнуудад хандаж үг хэлэхдээ “Путин, Хамас шиг террористууд эрх чөлөөтэй, ардчилсан орнуудыг барьцаалах зорилготой. Эрх чөлөөг эрэлхийлдэг хүмүүсийг эрхшээлдээ оруулахыг хүсдэг. Террористууд өөрчлөгдөхгүй, тэд заавал ялагдах ёстой, бид ялах ёстой гэсэн үг” хэмээжээ.

Тэрбээр НАТО-гийн холбоотнуудыг Израилыг дэмжихийг уриалсан юм. Зеленський өмнө нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаагүй. Харин Киев хотоос цахимаар холбогдон үг хэлж байсан. Ийм учраас Зеленський биечлэн оролцож буй анхны уулзалт гэдгээрээ онцлог юм.

Украины дайн эхлэх үед Израил зэвсгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байсан. Тухайн үед Зеленський Израилыг шүүмжилсэн ч НАТО-гийн удирдагч нарт Израил руу зэвсэг илгээхийг уриалсан байна.

Хамас бүлгэмийн ашиглаж буй стратегийг Зеленський ОХУ-ын зэвсэгт хүчинтэй адилтгаж, дайны үед олон улсын дэмжлэг чухал байдгийг онцолжээ.

Тэрбээр “Орь ганцаараа биш байх нь маш чухал. Түрэмгийлэгчид дэлхийн гуравдугаар дайн эхлүүлэхээс холбоотнууд сэргийлэх хэрэгтэй. Мөн довтолгооны шинэ давлагааг эхлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй” гэсэн байна.

Сүүлийн үед НАТО-гийн албан тушаалтнууд Украины хамгаалалт ОХУ-ын дайралтаас эрчим хүчний дэд бүтцээ хамгаалахад бэлэн эсэх дээр санаа зовниж буйгаа илэрхийлэх болсон.

Иймдээ ч Их Британи лхагва гарагт /2023.10.11/ чухал дэд бүтцээ хамгаалах, газрын тэсрэх бөмбөгийг устгахад нь Украинд хэрэг болох шинэ тусламжийн багцаа танилцуулсан юм.

Мөн Пентагон энэ долоо хоногтоо багтаан Украин руу илгээх зэвсгийн тусламжаа танилцуулах төлөвтэй байгаа. Энэхүү тусламж нь агаарын цохилтоос хамгаалах пуужин, их бууны сум, танк эсэргүүцэх пуужин гэх мэт хамгаалалт гэх мэт нийтдээ 200 сая ам.долларын өртөгтэй байна гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.

Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-12 08:30

Монголын баячууд энэ Ногооноод нэг костом пиджак бэлэглээсэй. Гудамжны гуйлгачин шиг муу ногоон фудболк өмсөх юм.

Зочин
Зочин
2023-10-12 13:19
Reply to  Зочин

ДАйн болж байхад эргүү !

иргэн
иргэн
2023-10-12 09:22
Reply to  Зочин

Улс орон нь дайны байд�##�д байгаа учир юун костюм өмсөх, чиний гэр бүлд үхэл хагац�##�, байнгын аюул зан�##� 600 шахам хоног үргэлжилж байхад чи нээг их гоё костюм өмсөөд инээд �##�даад гүйж байх уу, эсвэл Зеленский шиг цэргийн ногоон өмсөөд улс орноо, гэр бүлээ х�##�дан довтлогчдоос хамга�##�на гээд зүтгэж байх уу?? Костюм авахдаа хүрвэл энэ хүн долларын саятан шүү.
Слава Украине!

Отгоо
Отгоо
2023-10-12 09:25
Reply to  иргэн

Энэ эргүүг өмөөрөөд байгаа м�##�уудаа та нар ч бас энэн шигээ тэнэгүүд шүү

Зочин
Зочин
2023-10-12 09:01
Reply to  Зочин

Нүүрсчин Аюурсайхан брэндийн пиджак костюмний наймаа хийдэг гэсэн биз дээ. Зеленьскийд нэгийг бэлгэлчмээр юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button