УЛС ТӨРУлс төрийн ярилцлагаЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн ярилцлага

Э.Батшугар: 2020 оноос өмнө ипотекийн зээл авсан иргэд яагаад 2 хувийг илүү төлж, бодлогын золиос болох ёстой юм

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ирэх жилийн улсын төсөв, инфляц болон ипотекийн зээлийн талаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн алдагдлыг харахад сонгуулийн төсөв биш-

-Ярилцлагаа шууд гол сэдвээрээ эхлүүлье. Ирэх жилийн улсын төсвийн төслийг урьдчилсан байдлаар танилцуулсан. Энэ жилийн төсөвтэй харьцуулахад ирэх жилийн төсөв таван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Олон нийт үүнийг хоёр янзаар харж байна. Нэгдүгээрт, сонгуулийн жилийн төсөв учраас хэт их зарлагатай, хөөсөрсөн гэж. Хоёрт, улсын орлого нэмэгдэж байгаа болохоор үүнийг дагаад өсөх нь зөв хэмээж байгаа?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төсөв бол эдийн засгийг дангаар нь барихгүй. Мөнгөний болон төсвийн бодлого хоорондоо уялдаа холбоотой байсан цагт нийт эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн балансыг барьснаар голдиролд нь ДНБ болон инфляц байдаг юм. Төсвийг 27 их наяд төгрөгөөр баталсан. Үүнийг эргэж харвал төсвийн алагдлын ДНБ-тэй харьцуулж харахад коэффицент нь 2.8 хувьтай байгаа. Энэ бол дэлхийн жишигтэй харьцуулахад боломжийн нөхцөл байдал юм.

Жишээлбэл, Японы төсвийн алдагдал 5.6, АНУ-ынх 8.2, Люксембургийн 2.8 хувьтай байгаа юм. Хөгжиж байгаа эдийн засгийн бүсээр нь харвал төсвийн алдагдал нь 6.9 хувьтай байгаа юм. Тэгэхээр манай улсын эдийн засгийн алдагдлыг харахад сонгуулийн төсөв хэмээж болохгүй.

Хоёрт, төслийн үндсэн зарчим нь хот хөдөөгийн хөгжил юм. Эргэж харъя л даа, 2022 онд төсвөө баталсан үеийг. Манай улсын худалдааны тэнцэл 1.8 тэрбум төгрөгөөр эерэг байна. Урсгал данс 300 сая ам.доллароор эерэг гарсан. Урсгал данс 1998 оноос хойш анх удаагаа эерэг гарлаа. Үүний үр дүнд төлбөрийн тэнцэл 500 сая ам.доллароор эерэг гарсан. Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн. Ийм үр дүнг гаргахын тулд тодорхой хэмжээний эрсдлүүдийг хамгаалж чадсан. Хамгаалж чадсан шалтгаан нь боомтын сэргэлт юм. Үр дүн нь шууд гарсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам.

Энэ мэт төмөр замын холбоосыг улс орондоо хийснээр манай улсын экспорт илүү тэлж, орж ирж буй гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш унана. Үүний дам нөлөө нь импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ буурах юм.

Өөр нэгэн сонирхолтой зүйл нь энэ төсвийн хөрөнгө оруулалтын 79 хувь нь хот хөдөөгийн сэргэлтэд орж байгаа. Хүн амын 50-аас дээш хувь нь хотод амьдарч байна. Тиймээс хөдөөгийн хөгжлийг тэлэх хэрэгтэй. Ажлын байр бий болгож, боловсрол эзэмших нөхцөлийг нь бүрдүүлэх гэх мэт зүйлс хөндөгдөж байгаа юм. Мөн хэд хэдэн тоон мэдээллүүдийг хэлье.

Нэгт, Мянганы замын эхний үе шат дууслаа. Аймгийн төвүүдийг бүгдийг нь хатуу хучилттай замаар холбож дууссан. Хоёрт, бусад аймгуудыг тойргийн замаар холбох явдал юм. Үүнд, 230 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт төлөвлөсөн. Ингэснээр бүсийн хөгжил нэмэгдэнэ. Түүнчлэн албан бусаар 300 орчим сая ам.долларыг монголчууд гадаадад эмчлүүлэхээр зарцуулдаг. Энэ бол манай улсаас гадагшилж байгаа мөнгөний урсгал. Тиймээс эрхтэн шилжүүлэх, суулгах эмнэлгийг барьж байгаа. Түүнчлэн орон нутгийн ипотоекийн зээлийг нэмэгдүүлсэн. Гурван хувийг нь Засгийн газар гаргаж, орон нутгийн иргэд гурван хувийн зээлд хамрагдах юм. Энэ мэт том зорилгуудыг харахад Монгол Улсыг бүсчилсэн хөгжилтэй болгоё гэж зорьж байгаа.

-Хятад руу 60 сая тонн нүүрсийг экспортлох боломжтой-

-Ирэх жилийн төсөвт зэсийн үнийг 9000 ам.доллар, нүүрсний экспортыг 60 сая тонн байна хэмээн тооцоолсон. Гэтэл үүнийг хөөсөрсөн судалгаа гэх хүмүүс ч бий?

-Манай улсын экспортын 92 хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний худалдан авагч нь БНХАУ юм. Урд хөрш бол хамгийн том хэрэглэгч. Дэлхийн тренд болон урд хөршийг сайтар судлахгүй байж болохгүй. Үүний үр дүнд манай улсын коксжсон нүүрс, төмрийн хүдэр, зэсний хэрэглээг ирэх жил ямар байхад дүгнэлт, судалгаа хийх нь зүйтэй. Ингээд харахад харьцангуй эерэг байна.

Нэгт, хоёр хоногийн өмнө Хятадын Засгийн газраас эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд дэд бүтцэд хөрөнгө оруулна хэмээн заажээ. Хоёрт, 168 тэрбумаар гадаадад бонд зарлахаа мэдэгдсэн. Хятадын хэрэглээг харахад 4.3 тэрбум тонн нүүрсийг ашигладаг. Энэ бол Тавантолгойг нэг жилийн хугацаанд ухаж, дуусгахуйц хэмжээ гэсэн үг.

Хятадын нүүрсний худалдаа 3.5 хувиар нэмэгдсэн. Энэ нь 140 сая тонноор нэмэгдсэн гэсэн үг. Ирэх жилийн хувьд 3.5 хувиар нэмэгдэнэ гэх тооцоо бий. Нэмж яривал, Хятадын ган хайлуулах нь нэмэгдэж байна. Нэг тонн ган хайлуулахадд 770 кг нүүрс ашигладаг. Тэгэхээр үүний дам нөлөө нь илрэх боломжтой. Тиймээс манай улсад 60 сая тонн нүүрсийг экспортлох боломж байна .

Хоёрт, зэсний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машинтай харьцуулаад харахад дэлхий даяар эрэлт бий болно. Эрэлт талдаа эерэг байх шинжтэй байгаа тул төсөвт үнийг 9000 ам.доллар хэмээн тооцоолж болно.

-Бүсчилсэн хабуудыг барьснаар үнийн өсөлтөөс сэргийлнэ-

-Улсын төсөвт орлого нэмэгдсэн гэх хэдий ч иргэдийн гарт очиж буй мөнгөн дүн хангалттай байж чадахгүй байгаа. Дундаж цалинг ч 1.7 сая төгрөг хэмээн байгаа шүү дээ?

-Статистикийн тоогоор нэмэгдсэн нь үнэн. Манай эдийн засагт байгаа сорилт нь инфляц юм. Өнөөдрийн байдлаар 10 хувьтай байгаа. Үнийн өсөлтөд хүсний бүтээгдэхүүн хамгийн өндөр хувийг эзэлж байна. Мах болон сүү сүүн, гурилан бүтээгдэхүүний үнэ нь инфляцын 20-30 хувийг бүрдүүлж байгаа. Энэ нь манай улсын иргэдийн худалдаж авдаг гол бараа бүтээгдэхүүн юм. Үүнтэй холбоотойгоор абсолют орлого өсөхгүй байна.

Мөнгөний болон төсвийн бодлого хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт нь дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн байдаг. Тэр дундаа махан дээр ажиглагддаг. Өнөөдөр 70 сая малтай атлаа махны нийлүүлэлт бага байдаг. Өнөөдөр энэ асуудал дээр нийлүүлэлтийн механизм алдагдаж байгаа юм. Жил бүр үнэ нь өсдөг. Бусад улс оронтой харьцуулан харахад дээрх асуудлыг шийдэхэд бүсчилсан хабуудыг байгуулах ёстой юм. Зах зээлийн механизмаар ажиллуулсан нь дээр.

Мөн тодорхой хэмжээний мөнгөний зардлыг иргэдэд зориулж гаргадаг. Уг мөнгийг заавал төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх албагүй. Өнөөдөр бид хилээр амьд малыг экспортолж байгаа. Үүний татварыг тодорхой хэмжээнд нэмээд, бүсчилсэн хабыг барих боломжтой юм.

Дараа нь мөнгөний бодлоготой холбоотой. Бодит сектор руугаа хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь чухал. Бид жил бүр инфляцыг 6+-2 түвшинд байлгахаар хичээдэг. Банкны салбарт хэрэглээний, хадгаламж барьцаалсан, цалингийн, тэтгэврийн гэх мэт зээл дийлэнх зээлийг эзэлж байна. Хөрөнгө оруулалтын зээл маш багаар гарч байгаа. Энэ зээл нь эдийн засгийн үндсэн мотор байх ёстой. Үйлдвэр барьж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, улсын төсвийг нэмэгдүүлэх гэх мэт дараалалд алдаа гарсан.

Мөн Төв банкны үнэт цаас 6.5 их наяд байна. Энэ нь банкууд илүүдэл нөөцөө зээл болгохгүйгээр Төв банкны үнэт цаасыг худалдаж аваад хадгалж байгаа гэсэн үг юм. Үүнийг эргэлтэд оруулж, эдийн засгаа дэмжих боломжтой.

Гэсэн хэдий ч уламжлалт ёсоор 2012 оноос хойш мөнгөний бодлогын хэрэгслүүдээ өөрчлөөгүй. Дэлхийн чиг хандлага хааш явж байгаа, Монгол шиг жижигхэн эдийн засагтай газрын хөгжлийг байнгын судлах талаар Монголбанканд хэлсэн.

-МИК шиг байгууллага ипотекийн зээлийг хариуцсан нь оновчтой-

-Ипотекийн зээлийн тогтолцоог хэр байгаа гэж боддог вэ?

-Ипотекийн зээл бол нийгмийн чанартай асуудал. Анх ипотекиийн зээлийг хэрэгжүүлж эхлэх үед хүү нь жилийн 20-26 хувь байдаг байв. Зээлийн хугацаа нь 4-8 жил байсан. Харин хожим ипотекийн зээлийг авч хэрэгжүүлснээр 20 хүртэлх жилийн хугацаанд найман хувийн зээлийг авах боломжтой болсон. Уг зээлийн үр дүнд 110 мянган өрх орон сууцтай болсон. Энэ бол нийгмийн маш том асуудлыг шийдсэн зүйл. Хөрс, агаарын бохирдол гэх мэтийн асуудал ч давхар хөндөгдөнө.

Бид социализмаас гараад зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил өнгөрлөө. Шууд орон сууцыг иргэдэд өгөхөд улсын төсөв хангалтгүй. Тэгэхээр хувийн хэвшил нь орон сууцыг бариад, худалдан авагчийн санхүүжилтийг нь ипотекийн зээлээр зохицуулах нь хамгийн зөв. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд уг зээл нь ашиг харах зүйл биш. Оронд нь МИК эсвэл тодорхой хэмжээгээр Засгийн газраас мөн Монголбанкнаас санхүүжүүлээд нийгмийн чанартай зээл, санхүүгийн бүтээгдэхүүн болж явах ёстой гэж дотроо боддог. Сингапур улсын хувьд ч энэ тогтолцоогоор явсан. Эдийн засгийн хамгийн баян чинээлэг АНУ-ын хувьд ч моргейжийн зээлийг нийт ард түмнийх нь 99 хувь авдаг. Тэгэхээр энэ тогтолцоог хөрсөн дээр буулгаж, нутагшуулж явуулах нь зөв.

-Ззэлийн хүүгийн зөрүүнд мэдээлэл өгөөч. Таны хувьд гурван жилийн турш ярьсан найман хувийн зээлийг зургаа, бүр цаашилбал гурван хувь болгох боломжтой хэмээгээд байгаа. Боломжтой юу?

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр, УИХ-ын гишүүний өрөө

-Найман хувийн зээлийг зургаан хувь болгоход хэр хэмжээний мөнгө хэрэгтэйг Монголбанкны Ерөхийлөгчөөс тодруулсан. Тухайн иргэн 2015, 2017, 2019 онд зээл авсан бол найман хувь төлөөд байна. Харин 2020 оноос хойш орон сууц худалдан авсан нь зургаан хувийн зээлд хамрагдсан. Энэ бол иргэдийн буруу биш. 2019 онд орон сууц худалдан авсан иргэн яагаад 2020 онд худалдан авалт хийсэн иргэнээс хоёр хувийг илүү төлж байгаа юм.

Ипотекийн зээлийг найман хувиас зургаан хувь болгоход 400 тэрбум төгрөг хэрэгтэй гэж Монголбанкны Ерөнхийлөгч танилцуулсан. Найман хувийн хүүг дахин санхүүжүүлэх боломж байгаа гэж би боддог. Татвар төлөгчийн мөнгөнд халдахгүйгээр үүнийг зохицуулж болно. Би хоёр зүйлийг хэлье.

Нэгт, 2013 онд ипотекийн зээлийг олгож эхлэхдээ арилжааны чанартай байсан зээлүүдийг бүгдийг нь найман хувь рүү хөрвүүлээд 20 жил болгосон. Ингэхдээ 398 тэрбум төгрөгийг Монголбанк гаргаж байсан юм. Монголбанк Төв банк болохоор улсын төсвөөс бус өөрөө өөрөөсөө санхүүждэг. Үүнтэй ижлээр одоо байгаа найман хувийн зээлийг хөрвүүлж, зургаан хувь болгох бүрэн боломжтой. Нөгөө талаараа 400 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлнэ гэдэг нь абсолют утгаараа өндөр үзүүлэлт биш. Зах зээлд ийм их хэмжээний мөнгө нийлүүлээд инфялц өснө гэдэг. Шалтгаан нь, манай улсын мөнгөний нийлүүлэлт нь 37 их наядад хүрсэн. Ирэх оны сүүлээр магадгүй 40 их наядад хүрэх байх. 40 их наядын 400 тэрбум гэдэг бол ердөө нэг л хувь. Тиймээс инфляцад нөлөөлөх доголдол үүсэхгүй. Харин эсрэгээрээ эдийн засгаа тэлнэ. Дунджаар харахад нэг иргэн найман хувиас зургаан хувь руу шилжихэд сарын төлөлт нь 150 мянган төгрөгөөр багасна. Тэр 150 мянган төгрөг шууд эдийн засгийн эргэлтэд орж эхэлнэ гэсэн үг.

-Ипотекийн зээлийг төр өөрийн мэдэлдээ авах гэж байгаа. Гэвч хараахан бэлэн биш байгаа тул Монголбанк цаашид хариуцаж явахаар байна. Ер нь энэ зээлийн тогтолцоог төр өөрийн мэдэлдээ авах нь хэр оновчтой вэ?

-Миний бодлоор МИК шиг байгууллага аваад, зээлийн асуудлыг хариуцсан нь хамгийн зөв гэж боддог. АНУ-д ч гэсэн улсын корпорац нь энэ төрлийн зээлийг гаргаад явдаг. Монгол Улсын хувьд МИК эсвэл өөр нэртэй байгууллагыг шинээр үүсгэх юм уу, эсвэл одоо байгаа МИК-д өөрчлөлт оруулах уу, санхүүжилтийг нь Монголбанк эсвэл төр засгаас гаргаж болно. Гаргаж байгаа төсөвтөө өндөр хүү хараад, ашиг бодоод байж болохгүй. Тэгээд зээлээ олгоод, ахин санхүүжүүлж явах нь хамгийн зөв гарц, зөв тогтолцоо гэж харж байгаа. Бидэнд АНУ шиг 300 сая хүн ам байхгүй. Тиймээс нийт орон сууцны хэрэглээ олон биш. Эрэлт нь 300 орчим мянга байдаг гэх тоон судалгааг хамгийн сүүлд харсан. Энэ мэтээр дэлхийн жишгээр харахад ипотекийн зээлийн хэмжээг гурван хувь байх боломжтой гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2023 08:17

Улс төр гэж бохир юмаа. Ш�##�дан баньд дараа жил сонгууль болно гээд олонд танигдахаар зэхэж байна уу !!! Тэрний оронд үйлдвэр барьяаа энд тэнд ийм асууд�##� байна гэвэл ондоо бишүү

Зочин
Зочин
10 сар 13, 2023 08:51
Reply to  Зочин

Угаас мэргэжил нь санхүүгийн хүн болхоор мэддэг чаддаг юмаа л ярьж бгаа бх

Зочин
Зочин
10 сар 13, 2023 08:53

АТМ, утсаар гүйлгээ хийх, банкны картын өргөн хэрэгцээ г.м. олон юмыг санаачилж хэрэгжүүлсэн гэсэн шүү, монголбанкны дэд бхдаа

Зочин
Зочин
10 сар 13, 2023 09:16

Хөндөх сэдэв мөнөөс мөн.Дараа жилийн сонгуульд нэр дэвшихийн төлөө байсан ч яадгийм.

Талархал
Талархал
10 сар 13, 2023 09:46

Маш яар�##�тай ипотекийн 8% г 6% болговол дундаж давхаргийн амьдр�##� жааханч гэсэн өсөх болно шүү

zochin
zochin
10 сар 13, 2023 12:51

yostoi zuv amjilt

Зочин
Зочин
10 сар 13, 2023 15:10

Банкныханд тодорхой хувь өгнө, татвар өгнө ипотекийн зээл бол үнэхээр хэцүү шүү жирийн хүмүүст

Зочин
Зочин
10 сар 13, 2023 16:07

Зээлийн хүү түрүүлж төлүүлдэгийг болимоор байна. Зээл зээлийн хүү тэнцүү төлөгдөж байх ёстой

Иргэн
Иргэн
10 сар 13, 2023 17:32
Reply to  Зочин

Тэгвэл ипотекийн зээл биш болно.

Зочин
Зочин
10 сар 13, 2023 16:18

Хөөх энэ чинь харин зөв зүйл харжээ үнэн шүү 2% илүү төлж байгаа

Иргэн
Иргэн
10 сар 13, 2023 17:31

Үгүй шүү дээ. 6 хувь зээл илүү төлж байгаа. Үнийн өсөлт инфляцаа яриач ккк

Ganga
Ganga
10 сар 13, 2023 17:47

Зөв мэргэжлийн хүн өөр өнцгөөс харж бна.заав�##� хэрэгжүүлэхийг хүсье.

Зочин
Зочин
10 сар 13, 2023 20:15

Энэ мэт нь маниусыг удирдахаар ямар ч ирээдүй �##�га даа. Энэн шиг маанаг юмнууд гишүүн болно гэцэн явж байгаа

Зочин
Зочин
10 сар 13, 2023 21:53

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заав�##� б�##�гас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

Зочин
Зочин
10 сар 14, 2023 17:16

Сонгууль дөхөхөөр дандаа л нэг иймэрхүү сэдэв барьж авах юм. Зээл тэглэнэ, Зээл чөлөөлөнө гэх мэт. Тухайн үед тэгээд 8 хувийн ипотекийн зээл гаргаж өгөх асуудлыг хэрэгжүүлж байсан хүмүүс тэгээд 2 хувь илүү авч ард иргэдийг луйвардаж байсан гэсэн үг үү. Эсвэл улс орны нөхцөл байд�##� 8 хувь өгөх хэмжээнд байв уу. Яг буруутан нь хэн бэ?. Буруутай этгээдүүдээр зөрүүг нь төлүүлэх юм уу, эсвэл бас л ард түмний татварын мөнгөнөөс авах уу?

Зочин
Зочин
10 сар 14, 2023 17:35

Тухайн үед мэдэгдэл гаргасан ш дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байд�##� сайжирсантай холбоотойгоор 6 хувь болгож байна, гэхдээ өмнөх 8 хувийг 6 хувьруу оруулах боломжгүй гэж. Гэтэл энэ з�##�уу сонгууль дөхөхөөр энэ сэдвийг бариад авлаа. Яагаад ингэж тэнэгтээд байнаа...Хэний гаргасан санаа вэ? Өөрийн тэнэгрэл үү, эсвэл ...

Зочин
Зочин
10 сар 15, 2023 12:10

Зөв маш зөв.Иргэдийнхээ төлөө ингэж л ажилдаа УИХ-ИЙН гишүүн,иргэдийг төлөөлөж буй гишүүн байв�##� ямар сайхан бэ .

zochin
zochin
11 сар 16, 2023 13:29

tuushtai yavaarai amjilt

Холбоотой мэдээ

Back to top button