НӨАТ-ын 5 хувь: ТББ-ууд санал асуулгыг эсэргүүцэж, Г.Занданшатарт шаардлага хүргүүлжээ

НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар илтэд лоббидож байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг "Г.Занданшатар дарга аргагүй баруунд сургууль төгссөн хүн шиг санаачилга гаргалаа. Энэ зөв" гэсний дараа тэрбээр "Ёстой сайхан үг хэллээ" хэмээгээд, Сангийн сайдын хариу тайлбарт "Битгий тойрог ярьж, улс төржөөд бай" гэсэн нь үүнийг ил тод илэрхийлсэн.
D.Parliament платформоор дамжуулан УИХ-ын тамгын газар дээрх асуудлаар асуулга явуулсан. Үүнд нь 100 мянган иргэн, цахим гарын үсэг ашиглан дэмжсэн санал өгсөн гэгдэж буй. Улмаар энэ саналд үндэслэн, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлаар хууль санаачлах бололцоо бүрдлээ гэж тайлбарлаж байгаа.
Тэгвэл "Гарын үсгийн хүч" ТББ-уудын эвслээс үүнийг эсэргүүцэж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа, "D-Parliament цахим хуудас бол дарга нарт биш харин иргэдэд зориулж хуулийн төслийн ба бусад санаачилга гаргах, оролцоог хангах зорилготой "иргэний орон зай" гэдгийг хуулиар баталгаажуулсан байдаг.
Улсын Их Хурлын Дарга өөрийн үйлдлээрээ Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудыг зөрчиж байна.
Мөн энэхүү үйлдлээрээ төрийн үйл хэрэгт оролцох иргэний эрхийг зөрчиж, иргэн төвтэй, чөлөөт ардчилсан нийгмийн үзэл санааг гуйвуулж байгаа төдийгүй сонгуулийн өмнө нэр төр олж авах гэсэн явцуу эрх ашгаар популизм хийж, улс төрд буруу жишиг тогтоож байна.
УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай болон бусад хуулиа баримтлан ажиллахыг шаардаж байна. Өөр өөрсдийн талбартаа эзэн байцгаая" гэж дурджээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nogoon avtobus, huuhdiin huchirhiilel, yaduural, arhidalt havtgairch baihad shaardlaga hurguulehgui yasiin be
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА төрийн бус ажлаа л хий. НӨАТ ыг нууцад оруул гэж хэлэх нөхөд ноход юм биш үү.Нэрлээч .Улсын бүртгэлийн хаягаар нь хэний ямар хүний байгууллага болохыг ө амархан тогтоочихно шүү .
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА нь ТӨР, ЗАСАГ , АРД ТҮМНИЙ АСУУДАЛД БИТГИЙ ОРОЛЦОЖ ЗАВААРУУЛЖ , ЗАМБАРААГҮЙТҮҮЛЭЭД БАЙ. ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРШИЛЭЭ ОЙЛГООГҮЙ ЮМ ШИГ БАЙНА
Баруунд төгслөө гэнэ мөнгө өгвөл болдог гээ биздээ
Мөнгө өгөхөөр төгсгөчихдөг Оростой барууныг адилтгах хэрэггүй. Тэр тусам АНУ бол бүр огт тийм биш. Занданшатар чинь АНУ-д төгссөн биз дээ
5 huvia avmaar bn.
Энэ ТТБ-ын даргө хэн нэгний лобийнд өртсөн байна. Энэд занданшатар даргын хувиар өус иргэнийхээ хувиар иргэдээс санал авсан байж таарна. Энэ ТТБ- дарга мөнгөний эзэн Жавхлантай ойр байдаг бололтойдоо.
Хэний гар хөл вэ наад төрийн бус нэртэй шантаажны байгууллагууд чинь
Нэг муу төрийн бус байгууллага яршиг цаашаа.
Нэг муу ТТБ байгууллага төр түмний ажилд шантааж хийхээ болиочээ. Мөнгөнд ойр нэгэн албан тушаалтантай найз этгээд төсвөөс мөнгө хусдаг л этгээд байж төарах нь дээ.
Жавхлангаас мөнгө авсан гөлөгнүүд л хуцаж байгаа юм. Зарим ТББ, хүмүүс мөнгө өгвөл юу ч хийнэ ш дээ. Хулгай хийж мөнгөжсөн хүмүүс ч бүгдийг худалдаж авахад бэлэн
ТЭР ТББ-УУДЫГ НЬ НЭРСИЙГ НЬ ЗАРЛААЧЭЭ,
Ард иргэдийнхээ төлөө биш мөнгө өгсөн хүний төлөө ажилладаг энэ мэт төрийн бус байгууллагыг татан буулгавал таарна. Төосөн төлбөрийнхээ 5% г буцаагаад авахад юу нь болохгүй байгаам. Танай ТББ - н гишүүд чинь мөнгөөр хахсан хүмүүс үү. Жавхлангийн гар хөлүүд байна даа хөөрхийс
Иргэний хувьд гээд яриж байсан санагдах юм хүүрээ чи 5/ авах дургүй бол дуугай бай би авмаар байна
Зандкааг огцруулъя.