Улс төрийн мэдээ

“Дөрөвдүгээр эмнэлэг", БНСУ-ын CHA Medical Group хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа

Гадаадад эмчлүүлэгчид өөрт тохирсон зөв оношилгоог баталгаажуулах, онош тодруулах төдийд гадаад улсыг зорих болсон. Тэгвэл гадаадад эмчлүүлэгчдийн эдгээр асуудлыг дэмжих, эмнэлгийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх зорилготой ажиллаж буй “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК нь БНСУ, Хятад, Тайвань улсуудын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ажиллаж байна. Энэ удаа Дөрөвдүгээр эмнэлэг ХХК нь БНСУ-ын CHA Medical Group-тэй хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Cha Medical Group эмнэлэг нь 7 орны 90 гаруй салбар эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг явуулж буй нөхөн үржихүйн эмгэг, эмэгтэйчүүдийн хорт хавдар, үргүйдэл чиглэл болон эсийн судалгаа эрдэм шинжилгээний төв бүхий Солонгос улсдаа тэргүүлэгч эмнэлэг юм.

Дөрөвдүгээр эмнэлэг ХХК, БНСУ-ын CHA Medical Group хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар эхний шатанд Referral Center байгуулж байна. Ингэснээр үйлчлүүлэгчид онлайн зөвлөгөөг цаг алдалгүй түргэн шуурхай авах эмчилгээ оношилгооны талаар мэдээлэл солилцох шинээр гарч буй эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломжуудыг  олгож  байгаа юм.

Дөрөвдүгээр эмнэлэг: https://www.facebook.com/4emneleg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button