Ц.Хулан шинэ өмгөөлөгч авснаар шүүх хурал ирэх сарын 1 хүртэл хойшиллоо

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.25/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд боллоо.
Улмаар Ц.Хулан нь шинэ өмгөөлөгч авсантай холбогдуулан, шүүх хуралдааныг ирэх сарын 1 хүртэл хойшлуулсан байна.
Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон билээ.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын сүсэгтэн олны амьд шүтээн хамба номунхан Д.Чойжамц хамбыг үгээгүй муухайгаар дайрч давшилж овилгогүйтсэн хүн яаж өөдлөхөв дээ. Хамбатан өөрөө гэгээрч гүйцсэн эрхэм болохлоор яахин муу юм бодож муу юм хийх билээ. Харин хамбатны сахиусыг хилэгнүүлсэн Ц.Хулан түүнийхээ горыг амсаж буй нь энэ бөлгөө. Хэрэг хийгээгүй хэмээж байгаа нь үнэн л дээ. Гагцхүү алдас болсны гэсгээл айхтар шүү. Мэдэгтүн
Иш чааваас мухар сүсэгтэн гэж ийм мулгуу тэнэгүүд байдаг. Шуналын тулам эрлэг номун хаан гэгч шүү дээ. Мөнгөөр бүгдийг шийддэг. Ганданг банкны үйлчилгээиэй болгосон татвар төлдөггүй, луйварчин. Эртний хүн дүрс барьмал шуумалуудыг хулгайлж гадагшаа гаргасан гээд нүгэл тоймгүй их төвдмйн чөтгөр
Шуналаа татаж бай