Улс төрийн мэдээ

"Админерал" ХХК-ийг газрын асуудал, сонгон шалгаруулалт, улс төрийн нөлөө зэрэг олон чиглэлээр шалгаж байна

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлч ЭТТ ХК-тай түншлэн, Бортээгийн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй "Админерал" ХХК-ийн асуудлыг тодрууллаа.

Ингэхэд АТГ-аас "Админерал компанитай холбоотой хэд хэдэн асуудал шалгагдаж байгаа. Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр 5 жилийн хугацаатай газар эзэмших шийдвэр гарсан. Тэр газартаа нүүрс баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-тай хамтран ажиллах болсонтой холбоотой өргөн хүрээнд, хэд хэдэн чиглэлд шалгаж байгаа. Сонгон шалгаруулалтад түншлэл байдлаар орж шалгарсан явдалд ч, тэр. Сонгон шалгаруулалт шударга болсон эсэхийг шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээд бий эсэх асуудлаар ч шалгаж байна. Одоогийн байдлаар тодорхой хүний нэр хэлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцыг мэдээлэх боломжгүй" гэлээ.

"Админерал" ХХК-ийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав эзэмшдэг. Харин Ц.Чулуунзагд нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн хугацаанд ойр шадар ажиллаж ирсэн. Энэ дагуу АТГ-аас Ц.Чулуунзагдыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч гэх мэдээлэл бий юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амарбаясгалан гэж огт гэмгүй хүн байгаад байгаадаа, тэгсэн мөртлөө бүх том хэргүүд дээвэр нэр нь гарна

Зочин
Зочин

Амарбаясгалан....

Ажиглагч
Ажиглагч

Үндэсний хэмжээний дэлхийд гайхуулах уурхайд хужаатай хамтарч

Холбоотой мэдээ

Back to top button