Улс төрийн мэдээ
Ц.Анандбазарын бусад хэргүүдийг хамтатган шалгахаар Т.Бадамжунайн хэргээс тусгаарлажээ

"Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчран, яллагдагчаар татаад буй сайд асан Т.Бадамжунайн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар холбогдсон. Гэвч хэргээс Ц.Анандбазарыг тусгаарлажээ.
Энэ асуудлыг өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр сэтгүүлч тодруулсан.
Ингэхэд "Ц.Анандбазар гишүүн өөр хэргүүдэд зэрэг шалгагдаж байгаа. Яллагдагчаар татагдсан асуудал бий. Тэдэнтэй нь хамтатган шалгах хүрээнд, Т.Бадамжунайд холбогдсон хэргийг нь тусгаарласан" гэдэг мэдээллийг өглөө.
Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд авлига өгөхөөр завдсан байж болзошгүй үндэслэл тогтоогдсон гэх мэдээлэл бий.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаан заан мэт авирлаж улсаар нь тоглож самарсан хулгайчууд бүгд л холбоотой бус уу