"Админерал" ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийг зогсоожээ

Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр (2023.10.26) улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг мэдээлэв.
Энэ үеэр "Зураг төсөлгүй барилгын ажил явуулсан, барилга эхлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажил хийсэн" асуудлын хүрээнд ЭТТ-н баяжуулах үйлдвэрийн 18 обьект, Бортээгийн уурхайн нүүрс боловсруулан үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг зогсоосон гэж мэдээллээ.
"Админерал" ХХК нь Бортээгийн уурхайд түшиглэн, ЭТТ ХК-тай түншилж, нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа. Үйлдвэр энэ онд ашиглалтад орно гэсэн мэдээлэлтэй байсан юм.
"Админерал" ХХК-ийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав эзэмшдэг. Харин Ц.Чулуунзагд нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн хугацаанд ойр шадар ажиллаж ирсэн. Энэ дагуу АТГ-аас Ц.Чулуунзагдыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч гэх мэдээлэл бий юм.
Ташрамд, өчигдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ "Админерал компанитай холбоотой хэд хэдэн асуудал шалгагдаж байгаа. Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр 5 жилийн хугацаатай газар эзэмших шийдвэр гарсан.
Тэр газартаа нүүрс баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-тай хамтран ажиллах болсонтой холбоотой өргөн хүрээнд, хэд хэдэн чиглэлд шалгаж байгаа. Сонгон шалгаруулалтад түншлэл байдлаар орж шалгарсан явдалд ч, тэр. Сонгон шалгаруулалт шударга болсон эсэхийг шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээд бий эсэх асуудлаар ч шалгаж байна. Одоогийн байдлаар тодорхой хүний нэр хэлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцыг мэдээлэх боломжгүй" гэж мэдээлсэн юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд бүх хэрэгт нэр нь гардаг .гэхдээ дандаа гэмгүй үлддэг нэг хүн бий
Амарбаясгалан оролцогүй бол хууль дүрмээрээ явах байсан байх их бярдаж шууд ажил эхэлж байгаа нь том дарга оролцсон нь илт Даваасүрэн шударга сайн байна
..SUULIIN JILUUDED XIIGDEJ BGA AJLUUDAAS MONGOL ULSIIIN IREN BURD XEREGTEI BUTEEN BGUULALT SHUUU ..... MONGOL ULSAD....MONGOL IRGEDED XEREGTEI AJLUUDIIG l DANDAA UNAGAJ BAIX YUM .....
Mongol ulsad yagaad um eruusuu khuuli dyrmiikhee daguu yavagdaj boldoggyi um boloo. Yalanguya Khyrelsykhiin ZG-iin ye-ees ekhleed khuuli dyrem jurmiig yl oishooj standart, zarchim, onol practikiin daguu bus um khiideg baidal gazar avch baina daa. Ontsgoi deglem togtooson geed office-oor n' ch khyn oruulakhgyi shakhuu gazar TEZY-gyi, zurag tusulgyi tusul kheregjyylj bnaa gdg n' ard n' mash tom khyn bgaagiin l gerch shyy dee. Amarbayasgalan gdg n' ynen baikhoo.
Зүгээр л нэр хэмээж, гал намжаах л арга. Юу ч илрээгүй шударга гэж удахгүй дүгнэлт гарна.
Хятад нүүрсээ шахах арга
Ямар тэнэг шийдвэр вэ
Даваасүрэн бага эргүүт,наад нүүрсээ баяжуулж төсөвтөө хэдэн төгрөг оруулж Монголчуудын ахуйг дээшлүүлэх хэрэгтэй.Уурхайн барилга зогсоож байдаг үхэж далд ормор вэ,наадах чинь хотын орон сууцны барилга уу.Уурхайн барилга чинь тасралтгүй үргэлжилж дуусгахгүй л бол балгас болдог жамтай юм.Ийм гадны туршуулуудыг засгаас зайлуулаач.