Улс төрийн мэдээ

П.Сайнзориг: "Шунхлай"-н ШТС-ыг буулгах зардлыг төсвөөс гаргаж, харилцан тохиролцлоо

Голын голдирол хаасан "Шунхлай" шатахуун түгээх станцын үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажил өнөөдөр эхэлж байна гэж Нийслэлээс мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагчийн нэгдүгээр орлогч П.Сайнзориг, "Шунхлай" ШТС-ын гаднаас мэдээлэл өгөв.

Энэ үеэрээ тэр "Бид аливаа асуудалтай нүүр  тулж эхэлж байна. Миний авсан мэдээллээр, бид долоон давхраас дээш барилга нурааж байсан практикгүй юм билээ. Иймд гадаад улсын хүмүүстэй хамтарч ажиллах магадлал ч байж болно.

Зардал бол харилцан адилгүй. Эхний ээлжид харилцан газар чөлөөлж байгаа гэж ойлгоорой. Эргээд хувийн хэвшилтэйгээ харилцан тохиролцож байгаа хэрэг. Үер усны байгууламж барьж, голын сай сав газраа хамгаалах ажлыг түрүүнд нь ингэж хийх хэрэгтэй байна. Эхний ээлжид газраа чөлөөлөөд авна. Чөлөөлж буй газруудын цаашдын тохижолтын холбогдох зардлыг төсөвт суулгана" гэлээ.

Харин "Авлига хороолол" нэрээр танигдсан "Aqua Garden" хотхоны талаар "Aqua Garden шүүх дээр явж байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. Шийдвэр албажаад явахад мэдээллээ өгье" гэлээ.

П.Сайнзоригийн хувьд "Эхлээд хувийн өмчтэй ойлголцох ёстой байсан. Шат шатанд нь холбогдох зөвшөөрлийг өгөөд явсан байгаа хэрэг шүү дээ. Харин хууль зөрчсөн эсэх нь тусдаа. Харин хүлээгээд байж болохгүй байна. Бусад асуудлыг хуулийн байгууллага шалгаад явна.

Харилцан тохиролцсон учраас газрыг чөлөөлж байна. Бид шүүхээс наана хуулийн хүрээнд харилцан тохиролцож, байгууламжийг шилжүүлэх асуудлыг ярьж байна. Бүх юмыг заавал шүүхээр шийддэггүй. Эвийн журмаар, харилцан тохиролцож байгаад үерийн эрсдэлийг бууруулахын эсрэг явж байна" гэлээ.

Энэ үеэр ШТС хариуцсан талаас "Наймдугаар сард буулгана гэдэг шийдвэрийг бид хүлээн зөвшөөрч байсан. Хүлээх хугацаа байсан. Хотын удирдлагуудтай тохиролцон, гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл байна. Би өөрөө техникийн хувьд энэ ШТС-ыг буулгахад бэлэн болсон. Буулгах зардлыг хот гаргаж байгаа юм байна. Өмнө нь дүйцэхүйц хэмжээний өөр газар олгож болно гэсэн хувилбар яригдаж байсан. Одоогоор тодорхой шийдэгдсэн нь буулгалтын зардал.

Энэ объект бол буулгалтад ороод алга болно. Нүүлгэх боломжгүй. Арваннэгдүгээр сарын 5 гэхэд буулга гэсэн үүрэг өгч байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

пэндийсэн пандайсан палбийсан өөхөлсөн цагаан мантуу мангар бацкаа

Zochin
Zochin

huuli bus duraara awirlasan bol shuud buulgaj bai yugiin yridag ym

Иргэн
Иргэн

Буруу газар барьсан хувийн объет буулгахад татвар төлөчдийн мөнгөөр (төсвийн ) төлөх ёстой юм бэ? Юу вэ

Холбоотой мэдээ

Back to top button