УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэн, Ц.Баатарсайхан нарын бизнес “харшилдав”

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Хүннү-2222” хотхон, KFC хоёрын цахим орчинд дахь пост, сэтгэгдэл олны анхаарлыг хамгийн ихээр татаж, дуулиан дагуулав.

Тодруулбал, KFC өөрийн цахим хуудаснаа “Hunnu2222 residence 2-р блокын нэвтрэх хэсгээр KFC хүргэлтийн ажилтныг оруулахгүй, үйлчилгээнд хүндрэл учруулах нөхцөл үүссэн тул энэхүү орон сууцад түр хугацаанд хүргэлт хийхгүй болсонд хүлцэл өчье” хэмээсэн байна. Хариуд нь “Хүннү хорооллын бяцхан үрсийг түргэн хоолноос хамгаалж байгаа харуулуудад болон хоол хүргэж өгөхгүйгээр шийдсэн kfc -дээ баярлалаа. Бид нар нь эндээ амиа аргалчихна санаа зоволтгүй” гэжээ.

Товчхондоо бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн барьсан "Хүннү-2222" хотхон руу “Таванбогд” группын эзэн Ц.Баатарсайханы эрхэлдэг бизнесүүд нэгнийхээ эрхийг хязгаарлан ийн мэтгэсэн нь олон нийтийн инээдийг хүргэв.

Улаанбаатар хотын А зэрэглэлийн элит бүсэд цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, дуу чимээгүй, эрүүл орчинд байрлалтай хотхон гэх уриатай “Хүннү 2222”-ыг Б.Чойжилсүрэн сайдын "Хурд" групп барьсан. Дэлхийн 145 оронд 25000 гаруй салбар ажиллуулдаг KFC брэндийг Ц.Баатарсайханы Таванбогд групп 2013 оноос хойш ажиллуулж буй.

Б.Чойжилсүрэн сайд, Ц.Баатарсайхан бизнесмен Хан-Уул дүүрэг дэх ХААН банкны шилэн барилгын хоёр талыг эзэгнэнхэн оршсоор удаж буй билээ. Уг барилгыг мөн л "Хурд" групп барьсан билээ. Харин Ц.Баатарсайханы хувьд Б.Чойжилсүрэнтэй ихээхэн түнжин муутай явж ирсэн, нэг тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай ойрын харилцаатай нэгэн юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За сүртэй юм. Энэ 2 том босс нь юу гэж л энэ мэтэд оролцов гэж. Нэг СӨХ л сүржигнээ биз, хариуд нь нөгөөдүүл нь бас пост бичээ л биз.

зочин
зочин

Гайгүй сайт гэж бодсон чинь зүгээр л нэг ХОв базаад ха ха

Холбоотой мэдээ

Back to top button