Улс төрийн мэдээ

Танилц: 2009 оноос хойш 767 автобусыг ТЕНДЕРГҮЙ авсны заримыг шууд акталжээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн хугацаан дахь нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар нэгдсэн мэдээлэл өглөө.

Мэдээллийг ойлгомжтойгоор тоймлож танилцуулъя.

Эхний шинэчлэл: 2009 он

2009 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний алхам хийгджээ. Энэ үед Daewoo корпорацаас 400 автобусыг шууд худалдан авалтаар татсан. Харин төсвийн мөнгөөр авсан энэ 400 автобусыг төрийн өмчид авахгүйгээр, 10 ААН-д хуваарилан шилжүүлсэн аж.

Нийт 35.6  тэрбум төгрөгийн үнэ бүхий автобусууд шууд ААН-үүдийн өмчлөлд ийн шилжсэн бөгөөд, эргэн төлөлт бага хэмжээтэй. Одоогоор үүссэн хохирол 30 гаруй тэрбум төгрөг.

Энэ асуудлаар шүүхэд хандсан ч хэрэг үүсээгүй байна. 2010 онд Засгийн газраас  тухайн үеийн хотын даргад ААН-үүдтэй байгуулсан гэрээг шинэчлэхээр даалгасан.

Хоёр дахь шинэчлэл: 2010 он

2010 онд 30 ширхэг “Монбус” троллейбусыг шууд гэрээлж, нэг бүрийг 475-525 сая төгрөгөөр авчээ. Одоо мөн акталжээ.

Гурав дахь шинэчлэл: 2015 он

Дараа нь 2015 онд 20 ширхэг угсраа цэнхэр автобусыг мөн шууд гэрээлэх хэлбэрээр авсан. Өртөг 9.9 тэрбум төгрөг. Хоёр автобусыг шууд акталсан.

Мөн дахин хоёр автобус моторын асуудалтай. Шууд гэрээлсэн тул моторыг нь оруулж ирэх ААН байдаггүй.

Энэ онд дахин 20 ширхэг ecobus аютобусыг нийт 5.4 тэрбум төгрөгөөр шууд гэрээлж авсан. Тэд гэрээлсэн хугацаандаа нийтийн тээвэрт явж амжилгүй актлагдсан.

Дахиад 30 ширхэг “Монбус” цахилгаан автобусыг нэг бүрийн 470 сая төгрөгөөр худалдаж авчээ. Өгсүүр газар явах чадамжгүй байсаар мөн актлагдсан.

Дөрөв дэх шинэчлэл: 2020 он

2020 онд 75 ширхэг хүүхдийн шар автобусыг нэг бүрийн үнэ 307.3 сая төгрөгөөр, шууд гэрээний аргаар авчээ.

Тав дахь шинэчлэл: 2022 он

Ноднин БНХАУ-ын “Юутонг” компанийн цахилгаан автобусыг туршилтаар, урьдчилж төлбөрөө төлөлгүйгээр ашиглахаар болсон байна. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтгүйгээр аван туршиж, дараа нь төлбөрөө төлөхөөр гэрээлжээ.

Энэ 2022 онд “Xiamen golden dragon bus” нэрийн 60 автобусыг нэг бүрийг 271.5 сая төгрөгөөр шууд гэрээлж авсан.

Мөн давхар цахилгаан автобус 10 ширхгийг тус бүр 776.5 сая төгрөгөөр шууд  гэрээлж авсан.

Дахин “Xiamen golden dragon bus” нэрийн 122 автобусыг нэг бүрийг нь 275.1 сая төгрөгийн үнэтэйгээр шууд гэрээлж авчээ.

Дээрхийг базаад, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Үе үеийн хотын дарга, ЗТХЯ, Сангийн яам өнөөдрийг хүртэл хүртэл автобусыг хуулийн дагуу худалдаж авч байсан эсэхийг шалгуулах шаардлагатай.

2009 онд нийлүүлсэн автобус бүгд ААН-үүдэд очсон, эргэн төлөлтөө 30 орчим хувьтай л хийсэн. “Тэнүүн-Огоо” ХХК хамгийн бага төлөлттэй явж байна.

Өгсүүр газар явахгүй шалтгаанаар аклтлагдсан 500-600 сая төгрөгийн үнэтэй автобуснууд одоо баазын хашаанд байж байна.

2009 оноос хойших энэ худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т өгч шалгуулах хүсэлт гаргасан. Мөн учирсан хохирлоор төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, эргэн төлүүлэх хүсэлтийг УЕП-т гаргаж байна” гэлээ.

Нэгтгэн дүгнэхэд 2009 оноос хойш нийт 767 автобусыг шууд худалдан авалтаар буюу ТЕНДЕРГҮЙ татаж, заримыг нь шууд акталж, эсвэл хувьд шилжүүлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat

Булай булай

Зочин
Зочин

arai l denduu yumaa

Зочин
Зочин

arai l denduu yumaa,

Зочин
Зочин

Энэ шууд гэрээгээр автобус авсан эрх мэдэлтнүүд МАН-ийн хүмүүс л байгаа ш дээ. МАН тэр чигээрээ бүгд хулгайч.

Зочин
Зочин

хүрээний бузар далай далай

дорждоржДо
дорждоржДо

Сайн ба энэ нямбаатар өнгөрсөнийг шалгаж дараагийн хулгайч нарт сануулаг өгөх хэрэгтэй тэгж бж хулгай бага2 зогсох бно доо

Холбоотой мэдээ

Back to top button