Улс төрийн мэдээ
"Нэгдүгээр эмнэлгийн газарт зөвшөөрөлгүй барилга барьсан компанийг АТГ-т шалгуулна"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.
Энэ үеэр хэд хэдэн үүрэг чиглэл өгч, мэдэгдэл хийсэн. Үүндээ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн газарт барилга барьж буй компанийн зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулах, мөн газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалтгуулахаа мэдэгдсэн байна.
2019 онд Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайхан ажиллаж байхдаа ч энэ асуудлыг шалгахыг үүрэг болгож байжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sain bn
нянгар өөрөөСонгины ЗД бхдаа СХДЭМТийн газраас шааж барилга бариулсан нь саяхандаа