Гурван сайд спикерийн зэмлэл хүртэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ууртай байна. Тэрбээр өнөөдөр /2023.11.02/ үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван ч сайдад зэмлэл хүртээв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хийж байх үеэр сайд нар хуралдааныг орхин гарч явснаар загнуулав.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг асуулт асуух үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Н.Ганибалыг асуулт асуух үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар суудлаа орхин гарчихсан, эзгүй байв. Мөн Н.Ганибал гишүүний нэмэлт асуултад хариулт өгөхдөө "утсаа оролдоод байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхланг ч зэмлэсэн юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ НЭГ ГУРВАН АЛИАЛАГЧ САЛБАДАЙГУУД САЙДАНЦАРУУД УУ? ХОХЬ ЧИНЬ ЯАХ ГЭЖ ИЙМ ЭРГҮҮ ХУЦНУУДЫГ САЙД БОЛГОСОН ЮМ