Улс төрийн мэдээ

П.Сайнзориг: 13 сая төгрөгийн торгуультай жолооч замын хөдөлгөөнд оролцоод явж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг замын хөдөлгөөний торгуулийн төлөлтийн талаар мэдээлэл өгөхдөө "Торгууль шийтгэлийн төлөлт улсын хэмжээнд 70.1 хувьтай байгаа. Үлдсэн хувь дээр байнгын татамжтай зөрчил гаргадаг, торгууль нь хуримтлагдсан нөхөд бий. Хамгийн дээд тал нь 13 сая төгрөгийн торгуулиа төлөөгүй этгээд замын хөдөлгөөнд оролцоод явж байна" гэлээ.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР "Гэр хорооллыг барилгажулах, авто замын түгжрэлийг буруулах, наягтаршил ихтэй их тойруу дотор барилга барихыг хязгаарлахаар хуулийн төслийг өргөн барьсан.

Өмнөх төлөвлөлтийн алдааг дахин гаргахгүйн тулд шинээр барилгажих барилгуудыг Их тойруугаас гаргах, их дээд сургуулиудыг дэд төвүүд рүү шилжүүлэх зорилт дэвшүүлж байга. Газар олголтыг үндсэндээ зогсоож байгаа.

Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгохыг хориглож байгаа. Харин Нийслэлийн засаг дарга төр хувийн хэвшлийн түншлэл, нөхөн олговор байдлаар газар олгоно. Түүнээс авто зогсоол нэмээд түгжрэл буурсан туршлага байхгүй" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажиллаж байсан яамны чинь л хариууах асуудал биз дээ. Өөрсдөө хийх ёстой юмаа гэнэт гайхаж ярьж марьцгаах юм

Зочин
Зочин

Сонгууль дөхөөд энэ авгалдай хүртэл уянгалаад эхэлчлээ

Зочин
Зочин

Машиныг хураагаад жолооны эрхийг нь хас. Дүрэм зөрчидөг, түгжрэл үү гэдэг хүн байна.

Холбоотой мэдээ

Back to top button