Улс төрийн мэдээ

"Ерөнхий сайдын саналаар тэтгэврийг 10 хувь биш ₮100 мянгаар нэмэхээр тогтлоо"

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,

Бид нэгт, төсвийн ажлын хэсгийн тайланг сонслоо. Хоёрт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхны  хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Төсөвтэй холбоотой асуудлаар, ажлын хэсгийг миний бие ахалж байгаа.

Хэд хэдэн чиглэлээр зарчмын өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь гэж тусгасан.  Ажлын хэсэг дээр яриад, 590 тэрбумаар төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Улмаар 2 хувь оруулах тооцоолол хийсэн. Тодорхой хэмжээнд зардал бууруулах, ХО-ын шинжтэй зарим зардлыг нэмэх нь зүйтэй.

Төсөв дагаж, тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх санал орж ирсэн. Энэ нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага буюу 55 мянган төгрөг. Үүнийг Ерөнхий сайд санал болгосны дагуу, бүлэг дээр яриад тэтгэврийн  хэмжээг бодит тоогоор буюу 100 мянган төгрөгөөр  нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Эх үүсвэрийг ажлын хэсэг тооцоолон оруулж ирнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгуулийн өмнө нэмэхнээ

Зочин
Зочин

Мулгуу Данх зайлаарай. Сонгууль зохион байгуулах болон бараг хахуульдсан үйл ажиллагаа шүү. Тэр үед цэцэд өгчихөөч

Думаа
Думаа

Тэтгэвэр нэмэх үнэн бол сайхан байна жил сар дөхөж байнамөнгө хэрэгтэй баяраллаа

Зочин
Зочин

дарга нь цэвэрлэгчтэйгээ ижил төвшинд очиж байна мангарууд

Зочин
Зочин

Ээ хөөрхий УИХ-ын гишүүд нь ерөнхий сайдынхаа халаасанд орчихсныг батлаад өглөө. Өөрийн толгойгүй төрийн эрх барих дээд байгууллага байх хэрэггүй. Энэ Тогтохсүрэн гэж нэг бөмбөг шиг бөөрөнхий этгээд. Ийм бөмбөгнүүд төр орчихоор төр нь дампуурч байгаа юм.

Зочин
Зочин

Тэтгэвэрт гарсан хойно нь тэтгэврийг нь адилхан болгох гэж зовж байхын оронд үйлчилэгчээсээ авахуулаад Улсын ерөнхийлөгч хүртэлх бүх албан тушаалтны цалинг адилхан болгочих. Тэгээд тэтгэвэрт гарахаар бүгд адилхан хэмжээтэй тэтгэвэртэй төр засаг нь зовох юмгүы амар болно шүү дээ.

Зочин
Зочин

Сонгуулиас хоёрхон сарын өмнө биш 2024 оны 1 дүгээр сарын нэгнээс 10 хувиар нэмэх хэрэгтэй. Ахмадад ингэж чихэр долоолгож байгаа юм шиг хуурдгаа болиочээ.

Зочин
Зочин

Нэртэйгээр нь социализмдаа буцаад орчихмоор юм. Зах зээлийн нийгэм бол хэн юу хийж хэдэн төгрөгийн цалин авснаараа ялгарч байдаг юм. Энэ бол зах зээлийн шударга зарчим юм. Уг нь энэ шударга зарчиаа л иөрдөх ёстой.

монгол
монгол

ХИЙСНИЙХЭН ХЭРЭЭР ХУВААРИЛАХ НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙН ШУДАРГА ЗАРЧИМ ЮМ. ХЭРЭГЦЭЭНИЙХ НЬ ХЭРЭЭР ТЭГШИТГЭН ХУВААРИЛАХ НЬ КОММУНИСТ ЗАРЧИМ БОЛОЙ. хэн илүү их хөдөлмөрлөж ндс -д илүү хуримтлал үүсгэсэн нь үр дүнгээ тэр хэмжээгээр ээ хүртэх ёстой. Олигтой хөдөлмөрлөөгүй ндс -д шимттгэл төлөөгүй байж хөдөлмөрч бүтээлч хүмүүстэй барьцдаг хэсэг нь өнөөгийн нийгмийн арчаагүй шимэгч хэсэг юм,тэгэхлээр МАН маань бүтээлч хөдөлмөрийг, баялага бүтээгчдээ дэмжээд байна уу бусдынхаа хүч хөдөлмөрийг шимж халамж тэтгэмжээр амьдардаг шимэгчдийг дэмжээд байна уу,Энд бодлогын асуудал байх ёстой, эцсийн дүнд улс орны маань хөгжил дэвшил бүтээлч хөдөлмөр баялага бүтээгчдээс хамаарах уу , хөдөлмөрөөс хойш сууж Халамж тэтгэмж хүртэгчдийн тооноос хамаарах уу. сонгогчид иргэд маань энэ мэт асуудалд дүгнэлт хийгээд сонголтоо хийнэ гэдгийг ухаарч байна уу? , МАН-ын ДАРГА нараа , Ерөнхийлөгч маань өнөөдөртөө намаасаа түдгэлзсэн байгаа шүү дэ Аливаа шийдвэр гаргахдаа ухаалаг байцгааяа.

Зочин
Зочин

МАН- д тэтгэврийн ахмадууд санал өгдөг. Тэгвэл одоо ирэх сонгуульд өгөхгүй. Яагаад гэвэл насаараа ажил хийгээд тодорхой хэмжээнд өндөр цалин авч мөн НДШ-ийг олон жил төлсөн ахмадуудыг энэ насандаа ажил бараг хийгээгүй хирнээ автоматаар 500000 төгрөгийн тэтгэвэр авч эхэлсэн хүмүүстэй адилтгаж социалист системийн сэтгэхүйгээр хандаж байгаа учраас 24 оны сонгууль МАН- санал өгөх хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button