Улс төрийн мэдээ

Тэрслүү үг: Сонгуульд зориулж, тэтгэвэр нэмэн төсвөөр тоглосных нь горыг ард түмэн төлнө

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр шийдвэрт хүрсэн байна.

Үүний нэг нь, дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх Ерөнхий сайдын саналыг дэмжсэн явдал.

Угтаа 2024 оны улсын төсвийг өргөн барихад Засгийн газраас энэ агуулгыг тусгасан. Тусгахдаа 100 мянган төгрөгөөр биш 10 хувиар нэмэхээр тооцсон байв.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ “10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага дүн болно. Хамгийн багадаа 55 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоотой. Иймд үүнийг хувиар биш бодит тоогоор нэмэх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдын саналыг бүлэг хэлэлцсэнээр, жигд 100 мянган төгрөг дээр тогтлоо” гэлээ.

2024 он бол сонгуулийн жил. Энэ ч утгаар 2024 оны төсвийг батлахдаа эрх баригчдын ард түмэнд таалагдах, ая тал засах халамжийн агуулгатай зардал хэрхэн тусгах нь үргэлж анхаарал татдаг.

Өргөн барьсан төслөөр бол нийт орлогын 30 хувийг халамжид зарцуулах тооцоотой. Хэт өндөр. Үүнд өндөр настны тэтгэврийг нэмэхэд 308 тэрбум төгрөг зарцуулна гэж тусгаад байв. “Инфляцтай уялдуулж” хэмээх тайлбартай энэ 10 хувийн нэмэгдлийг өнөөдөр 100 мянган төгрөг болгосноор төсөвт ирэх ачаалал улам бүр ихэснэ.

Дөрөвдүгээр сарын 1 гэдэг нь УИХ-ын сонгуулиас хоёр сарын өмнөх огноо.

Энэ огноонд,

  • Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмэх. Үүнд 217.7 мянган иргэн хамрагдаж, 2024 оны төсөвт 532 тэрбум төгрөг суулгах.
  • Өндөр настны тэтгэврийг нэмж, нийт 516.8 мянган иргэнийг хамруулах. Уг нэмэгдэлд 308.6 тэрбум төгрөгийг тусгаж, төсөвт суулгах.
  • Бусад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг нэмж, нийт 146.9 мянган иргэний гар дээрх өгөөжийг дээшлүүлэх. Энэ зардлыг 40 тэрбумаар тооцож, төсөвт суулгахаар тооцоод байгаа юм.

Нэгтгэн дүгнэвэл, сонгуулиас хоёр сарын өмнө 881.4 мянган иргэний цалин, тэтгэврийг 881 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцсон.

Монгол Улс сонгуулийн насны 2 сая иргэнтэй бол тэдний 40 орчим хувьд сонгуулиас хоёр сарын өмнө эрх баригч нам цалин, тэтгэвэр, халамжаар нь дамжуулан, төрийн нэмэгдлийг өгч буй хэлбэр гэж харж болно.

Нэгэнт халамжийн агуулгыг төсөвт их хэмжээгээр тусган оруулж ирчхээд, 2024 оны эдийн засгийг хэрхэн залж удирдах нь хүндрэлтэй болох ийм нөхцөлд бүлэг дахиад засвар хийх нь дэндүү дураар хандлага юм.

Эсрэгээрээ, Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болохын хувьд хянаж, засаж, сайжруулж, алдаа мадгийг нь хэлэлцэх ёстой. 10 хувийн нэмэгдлийг бага биш их гэж харан, санхүүжүүлэх эх үүсвэрийг нарийг тодруулах шаардлагатай. Авчиг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр ярилцаж, үүнийгээ “Ерөнхий сайдын санал болгосноор” хэмээн хаацайлж буй нь УИХ-ын гишүүд Засгийн газартайгаа нийлэн, иргэдээ, ирээдүйн залуусаа “доромжилж” байгаа хэлбэр.

Тэр битгий хэл улсын төсөв батлах бол МАН бүлэг дотроо яриад тоглочихдог, засчихдаг хэмжээний ч асуудал биш юм.

Эцсийн дүндээ төсвийн орлогын дийлэнхийг ард түмний татварын мөнгө бүрдүүлдэг. Сонгуульд зориулан “өөрсдөдөө” бэлдсэн энэ нэмэгдлийг угтаа ард түмэн буцааж төлөх билээ.

Г.САНСАРМАА


ЭНЭ АГУУЛГААРХ ӨМНӨХ КОНТЕНТ:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдлэг, чадалтай нь эд нарын энэ гаргаж байгаа шийдвэр буруу гэдгийг ойлгуулаад өгөөсэй Эргүү хуц ухнууд чинь өмнө гаргасан шийдвэрээсээ сарын дараа ухарч байдаг. Чадах зүйлээ ярьдаг байх, тэр чрьсан хэлсэндээ хүрч сурахыг заах юмсан

Зочин
Зочин

Тэгвэл бүгдээрээ адилхан дүнгээр татвар төлье өө. Их төлсөн хүмүүсд бага тэтгэвэр өгч зөрүүгээр нь хамгийн доод дүнгээр татвар төлсөн дүр эсгэсэн хүмүүст тэтгэвэр олгож байгаа биз дээ ер нь бол. Төлснийхөө хирээр авахгүй юм бол яагаад төлөхдөө өндөр төлж, авахдаа бага авах ёстой юм бэ новшнуудаа ???????

Зочин
Зочин

Ямар хаашаа янзын дуракууд вэ????
10% -иараа нэмээчээ!!! Ёстой утга алгаа. Татвар авахдаа ихийг авчихаад, бага татвар төлдөг нь их аваад байдаг хаашаа юм бээээээээ!!!

иргэн
иргэн

Нэг талаас Доод тэтгэврийг анхнаасаа буруу тогтоосноо хүлээн зөвшөөрсөн шийдвэр, нөгөө талаас олон жил ажиллаж ндш төлсөн хүмүүсийн хувьд нөгөө итгэлцүүр гэгч нь үйлчлэхгүй шийдвэр гэж харагдаж бна.

Зочин
Зочин

Энэ улсад хууль мөрдөнө гэж түй ч алгаа. Ер нь энэ эргүүнүүд ямар хууль баталж байгаагаа мэддэг юмуу. Уул нь саяхан л НДШ-ийн хуулиа шинэчилж батлаад тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүр 10%-р нэмнэ гэж заасан биз дээ. Тэгсэн өнөөдөр ЕРӨНХИЙ САЙД нь хууль зөрчсөн юм яриад зогсож байдаг. Хэрэв хууль мөрдөхгүй юм бол тэр олон малнууд хууль баталж байна гээд их хурлын гишүүн гэж улсын мөнгө хороож суух хэрэггүй юм байна.

Иргэн
Иргэн

Заа больж үзээ МАН, дэндүү доромжилж байгаа юм биш үү ард түмнээ

Зочин
Зочин

МАН ын өлөнгүүд сонгуулийн замаа засаж хошгируулаж эхлэв гэж

Холбоотой мэдээ

Back to top button