Улс төрийн мэдээ
Хүүхэд хамгаалах хуулийн төслийн ажлын хэсэгт 4 эмэгтэй гишүүн оржээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулжээ.
Ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, гишүүдээр Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, М. Оюунчимэг, Б.Бейсен, П.Анужин нар сонгогдсон байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ сарын хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төслийг нэмэх санал гаргасан. Үүнийг гишүүдийн 70 хувь нь дэмжиж, баталжээ. Энэ сард хэлэлцэх бусад асуудлууд:
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл,
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүлийн хуулийн ажлын хэсгийг "ширээ Ундрам" ахалж бна гэж арай худлаа биз дээ, таминь !